ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Ховд аймгийн Мөнххайрхан сум нь 1927 онд байгуулагдсан, хуучин Дархан бээсийн хошууны Саруул гүн, Ёст гүн гэсэн гурван хошууны дарга, төлөөлөгчийн хурал болж гурван хошууг нийлүүлэн нэгтгэж нэгэн хошуу болгох тухай хэлэлцэн Алтай хан уулын Урианхайн баруун хошуу болгон байгуулж, захиргааг одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Их Жаргалантын аманд суурьшуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь одоогийн Мөнххайрхан сум үүсэн байгуулагдах анхны алхам болсон байна. 


Эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1940 метрийн өндөрт оршдог. Байгалийн уулархаг, цаг агаар сэрүүн. Байгалийн дурсгалт газар, өвөрмөц тогтоц: Мөнххайрхан уулын үзэсгэлэнт сайхан байгалийг үеийн үед онгон ариунаар нь хадгалан хамгаалж нүүдэлчин монголчууд тахин шүтэж, нутаглан ирсэн уламжлалтай. Мөнххайрхан уул түүний орчмын 301219,9 га газар нутгийг УИХ-ын 2006 оны 26-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.


Газар нутгийн хэмжээ 341678 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 81968 толгой малтайгаас, тэмээ 157, адуу 1857, үхэр 4539, хонь 38719, ямаа 36696 байна. Сүргийн бүтэц, хувиар 341 малчин өрх, 89 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 78,3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сум аймгийн төв болон багуудтай, шороон замаар холбогддог. Зам харгуй муутай, орон нутгийн авто замын сүлжээтэй, жил бүр зам засаж сайжруулах ажил хийдэг, сумын хэмжээнд 102 авто машинтай, 125 мотоциклтэй, үүнээс албаны 2 автомашин, 8 мотоциклийг ажил үйлчилгээнд ашиглаж байна. Хүнд машин механизм байхгүй.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 2 насос ажилладаг, Сэнхэрийн голын уснаас хэрэглэдэг.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


1976 онд 8 жилийн дунд сургууль болон өргөжиж 1992 онд 10 жилийн сургууль болж 600 гаруй суралцагсад, 48 багш ажиллагсадтай, хичээлийн 2 байр, 120 хүүхдийн дотуур байр, компьютерийн иж бүрэн кабинеттэй, нийт багш нарын 75 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, үндэсний боловсон хүчнээр бүрэн хангагдсан, сургууль завсардагчгүй сургууль болж, стандартад нийцсэн суурь болон бүрэн дунд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа  явуулж байна.  Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэг 492 хүүхэд өдрөөр суралцаж, 42 багш ажилтан ажиллаж байна.

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн төв нь 13 ортой, сумын төвийн Сэнхэр багт байрлаж, нам даралтын зуухтай. 2012 оны байдлаар 188 өвчлөл бүртгэгдсэн бөгөөд үүнээс халдварт 2, халдварт бус 163, осол гэмтлээс үүдэлтэй 23 тохиолдол байна.

Соёл спорт


Тус суманд 1 соёлын төв, 1 спорт заал тус тус байдаг бөгөөд соёл, спортын арга хэмжээг зохион байгуулдаг.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад  118 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Мөнххайрхан сум нь бэлчээрийн мал аж ахуй давамгайлсан сум юм.    Тус сум нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2010-2020 онд хүртэл мастер төлөвлөгөөг 2010 онд Мерси кор ОУБ-ын тусламжтайгаар боловсруулж, баталсан бөгөөд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй.Сумын төвийг бүсчлэн :     2012 оны байдлаар 206 иргэн 23,06 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж, 411 иргэнд өвөлжөө, хаваржааны газар, 2 иргэн 1,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, эзэмшүүлж, тариалангийн зориулалтаар 5,1 га газрыг, 9 иргэн, аж ахуй нэгжид, 79,5 га газрыг хадлангийн зориулалтаар тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Сэнхэр багт оршдог 32 ажиллагчидтай 1976 оны тоосгон хийцтэй, зориулалтын барилга Нам даралтын зуухаар халдаг Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул шинээр нутгийн удирдлагын ордон баригдаж байна.

Сумын хөшөө дурсгал


Тус суманд “Алаг буурал” хоршоо үйл ажиллагаа явуулж, эсгий эдлэл, монгол дээл, хувцас зэрэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн талх нарийн боовны цех үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэдийн гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг хангадаг. 

Сумын хөшөө дурсгал


Шуурхайн амны хүн чулуун хөшөө Сумын төвөөс баруун урагш 30 км-т оршдог, 145 см өндөр, 45 см өргөн, 35 см зузаан, цайвар бор өнгийн жоншоор гараа цээжин дээрээ тавьсан, уруулаа дагасан сахалтай, зэвсэг маягийн юм барьсан босоо  хүний дүрс сийлжээ.    Хар говийн буган чулуун хөшөөд. Мөнххайрхан сумын төвөөс 33 орчим км-т Борт багийн нутаг Хар говийн хөдөө хэмээх газар хоёр буган хөшөө бий.

Сумын онцлог


Мөнх цаст Мөнххайрхан уулаараа овоглосон урианхай түмний соёл, өв уламжлал, эртний түүх дурсгалын өлгий болсон сум юм.Алтайн салбар уулс болох Мөнххайрхан уулс нь ноён шовх оргилууд нь мөнх цастай, түүнээ эх авсан урсгал гол, нуур, цөөрөм, рашаан булаг, ховор болон эмийн ургамал тухайлбал дэлхийд ховордсон балгана мод зэрлэг ан амьтан, дэлхийд ховордсон ирвэс, шилүүс зэрэг амьтад амьдардаг, унаган төрхөөрөө байгаа нутаг юм.    Соёл, уламжлалын хувьд Урианхайн алдарт туульчдын өлгий нутаг бөгөөд Урианхай сур, Цуур, товшуур, Икэл хөгжим, хөөмий, бий бийлгээ, урт, богинын  дуу, үндэсний хувцас эдлэл, хорол, үүшүүр тоглоом наадгай, хэл яриа болон “Урианхайн мөргөн үйлдэх ёс” зэрэг өвөрмөц зан заншил өв уламжлалаа хадгалан үлдсэн нь цаашид аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тааламжтай сум юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.669000000
Эрүүл мэнд: 0.661801666
Эдийн засаг: 0.383421428
Бусад: 0.871340000
Дэд бүтэц: 0.312500000
Байгаль орчин: 0.833335000


  Алаг, Борт, Хаг, Сэнхэр гэсэн 4 багийн нийт 558 өрхөд 2128 хүн амьдардаг байна. Сумын нийт хүн амын 95 хувь нь Урианхай ястан амьдардаг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -13-15С7 дугаар сарын дундаж температур +28- +30 Сжилийн дундаж салхины хурд 2-3 м/сжилийн хур тунадасны нийлбэр 118 мм


Орон нутгийн төсөв. Сумын төсвийн нийт орлого 1141,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1046,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 3,5 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1141,9 сая төгрөг байна. Нийт зардлын 69,7 хувь нь цалин, 7,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 20,8 хувь нь урсгал шилжүүлэг, бусад 2,1 хувь байна. Эдийн засгийн бүтэцНийт 20 ААН 326,5 сая төгрөгийн үйлдвэрлэл явуулж, орон нутагт 0,8 сая төгрөг төвлөрүүлдэг.

Газар тариалан


Нийт 6 га газарт газар тариалан эрхэлж төмс хүнсний ногоо 4 га, чацаргана 2 га тариалж 7 тн төмс, 1 тн хүнсний ногоо хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 2002 оноос “Овоот”-ын усан цахилгаан станц ашиглалтанд орж дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2008 оны 12 дугаар сард  баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн өндөр хүчдэлийн шугаманд холбогдон 15 квт-ын цахилгаан дамжуулах шугам ашиглалтанд орж цахилгааны байнгын найдвартай эх үүсвэртэй болсон.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц байдаг. Сүүлийн жилүүдэд суманд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Мөнххайрхан сумын 12 жилийн дунд сургууль нь анх 1948 оны 9-р сарын 1-нд Бооржийн Улаантолгойд 63 сурагчтай, 2 багштай, 5 эсгий гэрт анхны хичээлээ эхэлсэн түүхтэй.Тус сумын бага боловсролын хамран сургалтын түвшин 98.9 хувь, суурь боловсролын хамран сургалтын түвшин 98.0 хувь байна.    2012 онд шинээр спорт заал ашиглалтанд орсон боловч, 2012 оны 12 дугаар сард дээвэр хуурч, үйл ажиллагааг нь хаасан байна.Төрийн өмчит “Оргил” цэцэрлэгт өдрийн бүлгээр 94, гэр цэцэрлэгээр 42, ээлжийн бүлгээр 38 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 88,3 хувь байна.

Цэцэрлэг


Сэнхэр багт байршилтай1990 онд ашиглалтанд орсон. Энэхүү барилгын чанар муудсан, дотор бохир усны системгүй, хүчин чадал норматив хэтэрсэн тул шинээр барих шаардлагатай.75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 96 хүүхэд хүмүүжиж байна.

Эмнэлэг


1972 оноос хүний их эмчийн салбар болон өргөжиж, одоогоор 2 их эмч, 6 сувилагч, 6 бага эмч, нийт 23 ажилтантай. Сумын 2128 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж байна. Жилд дундажаар 485 хүн хэвтэн эмчлүүлдэг, сүүлийн 14 жил эх, нярайн эндэгдэл гаргалгүй ажиллаж байна.

Соёлын төв


Соёлын төв нь 1959 онд анх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан, хүн амд соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Цаашид үндэсний өвс соёлыг түгээн дэлгэрүүлэх, ардын урлагийг хөгжүүлэх, Соёлыг төвийг урианхайн алдарт туульч төрийн соёрхолт У. Авирмэдийн нэрэмжит болгон өргөтгөв. Уг соёлын төв нь 200 хүний хүчин чадалтай. Уг барилгад 2012 онд их засвар хийгдсэн боловч их засвар чанаргүй болж барилгын чанар муудсан.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 198 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 17,2 хувийг дээд,  49 хувийг бүрэн дунд, 28,8 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд Хүүхдийн цэцэрлэг 98,2 сая төгрөг, соёлын төв 58,9 сая төгрөгийн их засвар, нутгийн ордоны барилга-200,0 сая төгрөгний барилгын нийт гүйцэтгэл 357,1 сая төгрөг байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


•    Малжуулах төсөл•    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл•    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан•   Мерси кор ОУБ-ын “Сайн засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл 

Сумын хөшөө дурсгал


Доод Улаан говийн амны хүн чулууд.  Мөнххайрхан сумын төвөөс урагш 3,5 км-т хүн чулуун хөшөө бүхий түрэгийн дурсгал бий. Хүн чулууг цайвар саарал боржингоор босоо хүний дүрс оруулан хийсэн. Баруун гараа цээжиндээ авч аяга буюу хундага барьсан бөгөөд зүүн гараа бүснээс зүүсэн сэлмийн бариул дээр тавьжээ. Захаараа нарийн эмжээртэй бүс бүсэлж баруун ташаандаа дүгрэг хавтага болон шулуун хутга мэт зүйл унжуулжээ. Өндөр нь 102 см, өргөн нь 43 см, зузаан нь 30 см.

Сумын хөгжлийн зорилт


Хүний хөгжлийг ханган, дэд бүтцийг  сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн байгаль орчны унаган төрхийг хадгалах нөхөн сэргээхэд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг хангах таатай орчин бүрдүүлэх зорилго тавьж энэ хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: Төр нийгмийн үйлчилгээг сайжруулж, хүний хөгжлийг хангахДэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхХАА-н үйлдвэрлэлийг бэхжүүлэхБайгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх