ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Ховд аймгийн Дарви сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засаг хан аймгийн Эрдэнэбэйсийн хошуу. 1921 онд Хантайшир аймгийн Сутай уулын хошуу болгон нэрлэж байсан.Баянбулаг, Дэлгэр, Мөрөн, Мөнгөн аяга, Булган гэсэн 5 багийн нийт 690 өрхөд 2713 хүн амьдардаг.Газар нутгийн хэмжээгээр 4-д нэг га талбайд газар нутгийн хэмжээ 206.5 хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1300-4090 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд алтай нурууны баруун урд хэсэг, геоморфологийн хувьд Их нууруудын хотгорын өмнөд хэсэгт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь говь хээр, уулын хээр, ойт хээр хосолсон байгалийн өвөрмөц төрхийг хадгалсан үзэсгэлэнт байгальтай. Мөн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой нутаг юм.


Нийт газар нутгийн хэмжээ 560460 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцТус сум 142234 толгой малтайгаас 868 тэмээ, 5258 адуу, 3098 үхэр, 77544 хонь, 55466 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 29.0 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 20 хувь байна. 546 малчин болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 79 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Тус сум нийт 1343 га зам шугам сүлжээний газартай. Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар хотыг Ховд аймагтай шороон замаар холбосон улсын чанартай 97 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг, үүний 4 худаг нь тогтмол ажиллагаатай, 1 худаг нь ажиллахгүй болсон. Сумын төвийн төвлөрсөн цэвэр усны шугам хоолой ашиглалтаас гарсан. Айл өрх, аж ахуйн нэгж, албан газрууд нь 4 ус түгээх байрнаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 54.5 хувь нь залуу болон дунд насныхан, 42.9 хувь нь хүүхэд, 2.6 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 4 айлын8 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 573 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 54 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 99 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 104 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Дэгдээхэй” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 130, гэр цэцэрлэгт 79 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Дэгдээхэй” цэцэрлэг Булган багт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 130 хүүхэд хүмүүжиж байна19 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон улаантоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн шугамтай. Гэвч төвлөрсөн шугамд холбогдоогүй. Дарви сум нь төрөлт ихтэй бага насны хүүхэд бусад сумдыг бодвол маш их байгаа учир цаашид өргөтгөх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБулган багт байршилтай10 ортой2 их эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай1988 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвБулган багт байршилтай300 хүний суудалтай7 ажиллагчидтай2005 онд ашиглалтанд орсон улаан тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга нь шинээр баригдсан боловч барилгын стандарт шаардлага хангаагүй улмаас одоо дээврээсээ ус алдаж үйлажиллагаа аявуулах боломжгүй байгаа тул дээврийн их засвар хийх шаардлагатай байна. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 158 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1978 онд боловсруулсан. Одоо шинэчлэн боловсруулах шаардлагатай.Сумын төвийн гэр хорооллын суурьшлын бүс нэмэгдэх хандлагатай байна.2012 оны байдлаар 251 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.28 га газар өмчилж, 248 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 32.83 га газар, 1 иргэн, 1 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 10.25 га газар, 18 иргэн 8 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 520 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГБулган багт байршилтай35 ажиллагчидтай1988 онд ашиглалтанд орсон улаан тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай боловч ашиглагдахгүй байгаа.

Сумын сор бүтээгдэхүүн


Бүтээгдэхүүний нэр: Хөх тарианы Арвайн гурил, Сутай омгийн хоньХөх тарианы Арвайн гурил: Сутай омгийн хонь: Сутай омгийн хонийг Ховд аймгийн Дарви суманд үржүүлдэг. Сутай хонь Сутай уулсын экологи нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бүдүүн ноостой, богино өөхөн сүүлтэй, төлөрхөг чанар өндөр /115%/. Нас гүйцсэн хуц 70.0 кг, төлгөн хуц 45.0 кг, эм хонь 56.0 кг, охин төлөг 42.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 2.0 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.6 кг, охин төлөг 1.4 кг ноос өгдөг.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүсийн төв” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.590197000
Эрүүл мэнд: 0.718240000
Эдийн засаг: 0.258368571
Бусад: 0.655575000
Дэд бүтэц: 0.314816666
Байгаль орчин: 1.000000000


Дарви сум нь Монгол алтай нурууны баруун урд хэсэг Их нууруудын хотгорын өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 1220 км, Ховд хотоос 210 км-т зайд байрладаг.Өөрийн аймгийн Чандмань, Зэрэг, Цэцэг сумтай, Говь-Алтай аймгийн Хөх-Морьт, Баян-Уул, Дарви, Тонхил сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-25-28С7 дугаар сарын дундаж температур+25- +30Сжилийн дундаж салхины хурд 4-6м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм


Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 28 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж сард 300 гаруй сая төгрөг жилдээ 3.7 тэрбум төгрөгийн барааг татан ард иргэд үйлчилж байна.Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1329.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 987.3 сая төгрөг, аймгаас өгөх санхүүгийн дэмжлэг 202.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 139.7 сая төгрөгөөс бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1337.3 сая төгрөг байна. Нийт зардлын 62.77 хувь нь цалин, 6.93 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 10.10 хувийг урсгал шилжүүлэг, 20.20 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 520 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4.19 хувьд нь төмс, хүнсний ногоо, 19.04 хувьд нь үр тариа 6.83 бусад таримал тариалж 69.94 га талбайг өнжөөсөн байна.Сумын хэмжээгээр жилд 99 га талбайд хөх тариа, тэжээлийн ургамал, 16.5 га талбайд төмс, 5.3 га талбайд хүнсний ногоо тариалж, 74 тонн хөх тариа, тэжээлийн ургамал, 135 тонн төмс, 37.5 тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2008 онд баригдсан 35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Сутайсервис ХХК, Алтайнинвест ХХК-уудын харьяа нийт 17 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБулган багт байршилтай560 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 573 хүүхэд суралцаж байна71 багш, ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон.2011 онд шинээр сургуулийн өргөтгөл барьж ашиглалтанд оруулсан.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 76 хүүхэд мэндэлж, 0-4 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 157, осол гэмтэл 5, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2005 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төв нь 1953 онд анх улаан булан нэртэйгээр байгуулагдсан. Соёл урлаг, мэдээлэл, сургалт, чөлөөт цагийн гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн жилд 80 гаруй арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 9000 гаруй үзэгчдэд үйлчилдэг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 18 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 10 цэг, сургуулийн нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд шарын шашны 1 хийд үйл ажиллагаа явуулж байна.Уг хийдэд 1 хамба лам, 1 унзад лам, 4 хурлын лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 57 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь ангилж үзвэл дээд боловсролтой 7, бүрэн дунд боловсролтой 16, тусгай дунд боловсролтой 22, техник мэргэжлийн 10, бага боловсролтой 2 иргэн байна.

Барилга


Тус суманд ЗДТГ-ын барилга, сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, сум дундын эрүүл мэндийн төвийн барилгууд байдаг. Ерөнхийдөө барилгуудын дээвэр муу хийгдсэний улмаас шуурганд хууларч, дээврээс дусаал гоождог болсон. Үүнээс болж барилгуудын чанар муудаж байна. Иймд дээврийн засвар яаралтай хийлгэх шаардлагатай. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБэлчээрийн менежмент төсөлДанида төсөлХүүхдийн эрх төсөлСумын хөгжлийн төсөлЦөлжилтийг сааруулах төсөл

Сумын хөшөө дурсгал


Ази тивд байдаг 3 том хиргисүүрийн нэг Загал баатарын хиргисүүр байдгаас гадна олон хадны бичээс зүг зураг газрын өрх, зэрэг түүх дурсгалын газруудтай. Хөшөөт, Өлзийтийн нүүрсний уурхайтай. Өлзийт, Мандалт, Хөшөөт, Музангийн хөндийд хар модтой. Нефть, алт, төмрийн хүдэр, гялтагнуур байх боломжийн талаар судалгаа явагдаж байна.

Сумын онцлог


Дарви сум нь ерөнхийдөө говь хээр, уулын хээр, ойт хээр хосолсон байгалийн өвөрмөц төрхийг хадгалсан үзэсгэлэнт байгальтай. Тус сумын нутаг нь эмийн болон бэлчээрийн ургамлаар баялаг бөгөөд ховор эмийн ургамлаас Вансэмбэрүү, Алтан гагнуур, Зэрлэг сонгино, Морин зээргэнэ, Далан түрүү, Таван салаа, Тарваган тагнай, Үхэр гоньд, Үнэгэн сүүл, Хурган чих, Эрээн гомбо, Чихэр өвс, Царван, Бадамлянхуа, Яргуй, Буйлс, Чадрай, Нэрс, Хад, Тошлой, Үүргэнэ, Таана, Хөмөл, Мангир, Мөөг, Цайны навч, Балчирган, Хармаг, Цагаан мөөгтэй. Мөн сумын нутагт Хөшөөт Өлзийтийн нүүрсний орд газар байхаас гадна Мөнгө, зэс, өнгөт чулуу, төрөл бүрийн шороон будаг, чулуужсан модны ордтой. Сумын төвөөс 50 км-т орших Хөшөөтийн нүүрсний ордыг түшиглэн 1972 онд нүүрсний уурхай байгуулсан бөгөөд энэ ордны нүүрс агуулагч хурдас болон нүүрсний ашигт үеүүд хойноосоо сунасан, 40 градус налуутай ордны нөөцийг 1980 оны эхний байдлаар дээд үе буюу В, Ц, давхрагаар өмнөд ба төв хэсэгт 24 сая тонн геологийн төсөөллийн нөөц Р2 зэргээр 197 сая тонн нүүрстэй гэж тооцжээ. Өнөөдрийн байдлаар олон улсын хөрөнгө оруулалттайгаар Мо Эн Ко компани ашиглаж байна. Мо Эн Ко-ны хөрөнгө оруулалттайгаар Байшин үзүүр хүртэл 40 км сайжруулсан замтай болсны зэрэгцээ Хөшөөтийн уурхайд 40 гаруй өрхийн 110 хүнийг ажилд оруулж гэрээтэй ажиллаж байгаа нь сумын ядуурал, ажилгүйдлийг багасгасан томоохон ажил боллоо. Иймд тус сум нь уул уурхайн салбарт түшиглэн хөгжих бүрэн боломжтой.