ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 1335  км, Аймгийн төвөөс 225 км зайд байрладаг.Ховд аймгийн Мөст, Алтай Дарви, Зэрэг болон Говь-Алтай аймгийн Тонхил сумдтай хиллэдэг. Тус сум нь Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт баруун талаараа Алтай, хойд талаараа Мөст, Зэрэг, зүүн талаараа, Дарви өмнө талаараа Говь-Алтай аймгийн Тонхил сумдтай хиллэн оршдог нийт хүн амын 40 хувь нь сумын төвд амьдардаг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 200-300 мм1973 оны 9 сард анх удаа цаг уурын харуул байгуулагдсан. 2007 оны 11 сард Цаг уурын станцын анхны суурь тавигдаж 12 сард ашиглалтанд орсон Одоо 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 165.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 165.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 14.4 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 265.7 сая төгрөг байна. Нийт зардлын 68 хувь нь цалин, 8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 7 хувийг урсгал шилжүүлэг, 17 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, аймагт 2.4 сая төг, орон нутагт 165.9 сая, нийт 168.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сумын Хөшөөт багт үйл ажиллагаа явуулдаг Мо Эн Ко  ХХК нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 7 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 90 хувьд нь төмс, хүнсний ногоо, 10 хувьд нь  бусад тариалан тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2012 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цэцэрлэг, МУБЦГЗ, Үйлчилгээний байрны харъяанд нийт 9 нам даралтын уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульЦэцэг нуур багт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 498 хүүхэд суралцаж байна.57 багш, ажиллагчидтай1972 онд ашиглалтанд орсон, блокон ханатай, модон шувуун дээвэртэй барилга, 1991 онд ашиглалтанд орсон  хичээлийн 2-р байр нь улаан тоосгон 2 давхар барилга, чанар сайтай ч дээврээс дусаал гоождог.1982 онд ашиглалтанд орсон 100 хүүхдийн 2 давхар дотуур байрны барилга нь улаан тоосгон хийцтэй.2012 онд Японы Өвсний үндэс хөтөлбөр, УИХ-ын гишүүний багцаас санхүүжилт хийгдэх байсан боловч одоог хүртэл хийгдээгүйгээс бохир, цэвэр усны  холболтын асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байна.1990 онд ашиглалтанд орсон, 15х30 хэмжээний спорт заалны барилга, их засвар хийх шаардлагатай

Эрүүл мэнд


Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.2012 онд нийт 86 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 242, осол гэмтэл 18, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна. Эмчлэгдэж гарсан 424, хэвтэн эмчлүүлсэн 425, ашигласан ор хоног 3381, дундаж ор хоног 7,2, орны фонд ашиглалт 62, алсын дуудлага 201 ирж үйлчилсэн байна.

Соёл спорт


1984 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай Соёлын төвийн блок барилга байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа тогтмол явагдаж байна. 2011 онд их засвар хийсэн. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын 1 сүм хийд байна. Лал христ сүм байхгүй. Тухайн хийдэд 1 лам, ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 92 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгыг барьж байгаа УБ хотын Гурван Хажинга треид ХХК- ны 2012 оны барилга угсралт, ажлын 50 хувийн гүйцэтгэлтэй буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суман хэрэгжиж буй төслүүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЯпоны өвсний үндэс төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ард-Аюушийн хөшөө Байгууллагдсан он:1939 ондХөшөө, дурсгалын намтар: Төрсний 100 жилийн ойгоор төрөлх сургуулийг СНЗ-ийн тогтоолоор Ард-Аюушийн нэрэмжит болгож цээж баримал хөшөөг сургуулийн өмнө талбайд босгосон.Хөшөө дурсгалын нэр: Баянгол багийн нутаг Хөшөөтийн амны Буган хөшөө, Баян-овоо багийн нутаг Халиуны хөтөлд Халиудай баатрын хөшөө байдаг.

Сумын онцлог


Тус суманд Хөшөөтийн уурхай оршдог бөгөөд энэхүү орд газар нь стратегийн ач холбогдолтой орд болохыг Засгийн газраас дэмжих УИХ-д оруулаад байгаа билээ. Хэрвээ Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдолтой уурхай болвол цаашид уг уурхайд тулгуурлан тус суманд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж нээлттэй болно.  Мөн баруун хил хүртэл хатуу хучилттай авто зам тавигдсан бөгөөд энэ нь хилээс бараа, материал татах нэг боломжийг бүрдүүлж өгч байна. Мөн 1000 угалзын нурууны байгалийн үзэсгэлэнт газруудын дагуу аялал жуулчлал, ан агнуур хөгжүүлэх боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.709522000
Эрүүл мэнд: 0.622703333
Эдийн засаг: 0.267445714
Бусад: 0.946180000
Дэд бүтэц: 0.312500000
Байгаль орчин: 0.833335000


Ховд аймгийн Цэцэг сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дархан бэйлийн Мань гүний хошуу.Хажинга, Баянгол, Баян-овоо, Цэцэг нуур, Хөшөөт гэсэн 5 багийн нийт 693 өрхөт 2643 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 14, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог.


Алтайн салбар уулсын өндөр уулын бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, тал хээр, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 349199 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 88895 толгой малтайгаас 649 тэмээ, 3904 адуу, 3847 үхэр, 38002 хонь, 42493 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1270 толгой мал тоологдсон нь нийт малын 1.4 хувь байна. 309 малчин өрх, 93 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 58 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомтыг холбосон олон улсын чанартай 98.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, байгаа боловч ашиглагдахгүй байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх 2 ус түгээх байрнаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууц юм. 1988-1990 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар, 1989-1991 оны хооронд баригдсан 12 айлын 2 давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 498 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 29 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.3 хувь, суурь боловролын хамран сургалт 99.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловролын сургалт мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 30 багш хамрагдсан байна. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь 54, магистр багш 4 байна. 1982 онд 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилга ашиглалтанд орсон бөгөөд хүчин чадал ашиглалтын хувь нь 80 байна.

Цэцэрлэг


“Бамбарууш” цэцэрлэг Цэцэг сум Цэцэг нуур багт  байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна20 багш, ажиллагчидтай1991 онд ашиглалтанд орсон  блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.Сургуулийн өмнөх насны 2-5 нас хүртлэх хүүхдүүдэд СӨБ олгох үйлчилгээ үзүүлэн бага, дунд, ахлах, бэлтгэл 7 бүлэгтэй ажиллаж байна.Хөшөөт багт бялзуухай цэцэрлэгт 3 бүлэг 75 хүүхэд хүмүүжиж байна.Цэцэрлэгийн байр 1972 онд ашиглалтанд орсон.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЦэцэг нуур багт  байршилтай15 ортой1 эмч, 5 сувилагч нийт 24 ажиллагчидтай1991 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвЦэцэг нуур багт байршилтай200 хүний суудалтай6 ажиллагчидтай1984 онд ашиглалтанд орсон блок хийцтэй, зориулалтын барилга 2012 онд МоЭнКо ХХК-ий хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн. Инженерийн нэгдсэн системд холбогдоогүй, нам даралтын зуухаар халаадаг

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 159 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Цэцэг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд Алтай соёны төслийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 га-аар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 134 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 57 га газар өмчилж, 250 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 230 га газар, иргэн, аж ахуйн нэгж гэр бүлийн зориулалтаар  173.7 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Цэцэг нуур багт байршилтай29 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, хүн эмнэлгийн зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаа хууль бусаар явуулж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Уран нугаралтЦэцэг сумын бага насны хүүхдүүд уран нугаралтаар байнга  хичээллэдэг. 2012 онд МУГЖ Д.Энхцэцэг тус суманд 14 хоног Улаанбаатар хотод 14 хоног нийт 30 хоног 1 багш 30 хүүхдийг мэргэжлийн дагуу сургаж бэлтгэсэн. Иймд уран нугаралтыг улам өргөжүүлэн хөгжүүлж байна. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх