Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй 1-р сарын дундаж температур -300с• 7-р сарын дундаж температур +250с• Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с • Жилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 500,4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 393,8 сая төгрөг, сумын өөрийн орлого 106,6 сая төгрөг байна. Төсвийн нийт зардал 500.4 сая төгрөг, зардлын 39,2 хувь нь цалин, 4,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 42,5 хувийг урсгал шилжүүлэг, 14,0 хувийг нь бусад зардал эзлэж байна. Эдийн засгийн бүтэц. Сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 6,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт 95,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилд 4,0-5,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Тунгалаг уст шураг“ хоршоо зэрэг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон байна.
Сумын хэмжээнд нийт 47,9 га –д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 23,1 га-д төмс, 19,2 га-д хүнсний ногоо, 6 га-д тарвас, 10 га-д тэжээлийн ургамал, 1га-д үр тариа тариалж байна. Тус суманд 1987 онд тэжээлийн аж ахуй байгуулагдан 2000 га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо тариалж байсан уламжлалтай. Цаашид тэжээлийн аж ахуйн 2000 га талбайг усжуулж суваг шуудууг сэргээн засварлаж газар тариалангийн салбарт ажлын байр бий болгох боломжтой юм.
Сум нь 2001 онд баруун бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдсон 35 квт-ын дэд станцтай.
Сумын төсвийн 5 байгууллага, 2 банк тус тусдаа нам даралтын зуухаар халаалт авч байна. 1990 оноос хойш төвлөрсөн уурын зуухны үйл ажиллагаа зогссон уурын зуух ашиглалтгүй байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 17 бүлэгт 327 хүүхэд өдрөөр суралцаж, АББ–ын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 50 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 63,4 хувь суурь боловсролын хамран сургалт 55 хувь бүрэн дунд боловсролын хамран сургалт 51 хувь сургуулийн хамран сургалт бүхэлдээ 58,7 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багш нарын хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд нийт 28 багш хамрагдсан байна. 1987 онд 200 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон бөгөөд 2012 оны байдлаар дотуур байрны хамралтын түвшин 37.7 хувь байна. 2012 оны байдлаар сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 174 хүүхэд байгаагаас 133 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд хамран сургалтын түвшин 76.4 хувь байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 128 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 48,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Суманд бүртгэлтэй ажилгүй 128 иргэд байна. Боловсролын түвшингээр ангилбал дээд боловсролтой-14, бүрэн дунд боловсролтой- 45, тусгай дунд боловсролтой-35, бага боловсролтой 34 иргэн байна. Сумын түвшинд 2012 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 37.1 хувь байгаа бөгөөд ядуу хүний тоо 726 байна.
Тус суманд сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, ЗДТГ-ын барилга, соёлын төв, эрүүл мэндийн төв гэсэн барилгууд байдаг бөгөөд ЗДТГ-ын барилга нь элэгдэлд орж ашиглагдах боломжгүй болсон тул шинээр барих саналыг өгсөн. Мөн хүчтэй шуурганы улмаас цэцэрлэгийн барилга муудсан тул их засвар хийх шаардлагатай.
• Малын индексжүүлсэн даатгал төсөл • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Зүүн гар Улсын их хаан Э. Галданбошигтын удам эх оронч дайчин, тэмцэгч хөдөлмөрч уламжлалтай.Сумын ард иргэд үр хүүхдүүдээ үеийн үед эрдэм боловсрол мэргэжил олгохыг эрхэмлэдэгээс төр нийгэмд шилдэг боловсон хүчин бий болж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлж ирсэн уламжлалтай. Нутаг бэлчээрийн хувьд 4 улирлын нутагтай, бэлчээрийн усан хангамж сайтай.Мянганы босоо тэнхлэгийн замын Ховд аймгаас ОХУ-тай харилцах олон улсын авто зам дайран өнгөрдөг.Далайн түвшнээс дээш 1168-4208 м өндөрт өргөгдсөн Мөнх цаст байгалийн цогцолборт Цамбагарав уулаас эхлэн байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалт газрууд, ховор ан амьтан элбэгтэй тул аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Ховд голын дагуу хадлангийн 431 га талбайтай тул өвс тэжээлийн “фонд” байгуулах, тэжээлийн үйлдвэр байгуулах, үүнийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүрэн боломжтой.ТАА-н услалтын системийн 2000 га, Баньдийн газар тариалангийн 350 га зэрэг газар тариалангийн талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээлийн ургамал тариалах бүрэн боломжтой.
Боловсрол: | 0.701320000 |
Эрүүл мэнд: | 0.558201666 |
Эдийн засаг: | 0.230832857 |
Бусад: | 0.566240000 |
Дэд бүтэц: | 0.322916666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Далайн түвшнээс дээш 1182-4208 метрт өргөгдсөн, өндөр уулс, говь тал хосолсон нутагтай. Алтайн нурууны салбар уулсын нэг мөнх цастай 4208 метр Цамбагарав уулыг 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалттай цогцолбор газар болгож уг цогцолборт газар нь мөс судлалын болон ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Нийт газар нутгийн хэмжээ 277219 га
Сумын хэмжээнд 131299 толгой малтайгаас тэмээ 933, адуу 5547, үхэр 2488, хонь 54367, ямаа 67964 байна. 2012 оны жилийн эцсээр 55615 хээлтэгч тоологдсон байна.
Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр Ховд аймгаас Баян-Өлгий аймаг, ОХУ- тай харилцах улсын чанартай 65 км авто зам дайран өнгөрдөг. Мянганы замын дагуу (2002-2005 онд) Шургийн голд 145 м урттай төмөр бетон гүүр, Хонгион гол дээр 45,6 м метр урттай 204 сая төгрөгний үнэтэй төмөр бетонон гүүр баригдан ашиглагдаж байна.
Сумын төвд цэвэр ундны усны эх үүсвэрийн гүний 4 худагтай. Дээд зуслангийн гүний худагт ус зөөлрүүлэх, цэнэгжүүлэх төхөөрөмж суурилагдсан. Сумын төвийн төсвийн 5 албан байгууллага, 230 өрх, гүний 4 худгаас усаа авч ашиглаж байна.
Сумын 10 ортой эрүүл мэндийн төв, эргэлтийн эмийн сан 1,3 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 35 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэлгүй, эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. 2012 онд нийт 5010 өвчлөл бүртгэгдсэн бөгөөд үүнээс халдварт 1, халдварт бус 268, осол гэмтэл 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Соёлын төвийн барилга нь 2009 оны 12 сард ашиглалтанд орсон. 180 хүний суудалтай. Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангана. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн олон хэлбэрийн үйл ажиллагаа тогтмол явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 7 дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 2, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа явуулж байна.
Тус сум нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг түлхүү эрхэлдэг. Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2006 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулан мөрдөж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Орон сууц, олон нийтийн бүс 1382 га• Ногоон байгууламжийн бүс 35 га• Хөдөө аж ахуйн бүс 16269,8 га• Газар тариалангийн зориулалтаар 2480 га• Хадлангийн зориулалтаар 434 гаОдоогийн байдлаар 418 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 134 га газар өмчилж, 146 малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 29.3 га, Тэжээлийн аж ахуйн услалтын системийн талбай болон Баньдийн талбайгаас 6 аж ахуй нэгж 60 өрхөд газар тариалангийн зориулалтаар 668 га газар тус тус эзэмшиж байна.
Цаст Цамбагарав уулын байгаль түүхийн цогцолбор газрыг түшиглэн аялал жуучлал хөгжүүлж ашигт малтмал, байгалийн баялагаа зохистой ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээний салбар түлхүү хөгжсөн, хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангасан бүсийн сумдын хөгжлийн төв болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • ХАА-н салбарын өсөлтийг хангаж эрчимжсэн МАА-г хөгжүүлэх.• Боловсрол, соёл, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах. • Жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бизнесийн таатай орчин бүрдүүлэх.• Дэд бүтэц худалдаа үйлчилгээ, аялал жуучлалыг хөгжүүлэх.• Байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах, хамгаалах.