ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баруун Монголын олон ястны өлгий Ховд хотын анхны суурь Эрдэнэбүрэн сумын нутаг Онгоцны улааны урд Согоот уулын зүүн хойт зүгт орших Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газарт Монгол улсын түүхэнд Галданбошигт хаан хэмээн алдаршсан Галдангийн цэргийн бэхлэлт, тарианы сууринг байгуулснаар анх үүссэн гэж үздэг.1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшсан түүхтэй. Энэ үед Буянт голын урд эрэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3,5-4 метр өндөр Сангийн хот гэгдэх хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин гэгдэх худалдааны дүүрэг, Буянт голын хойд эрэг дээр орших Түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байв. Ховд хот Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж байв. Сангийн хотод манжийн төрийн үед гол төлөөлөгч нь болох Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхэлж байжээ. Монгол Улсын хаан хэмээн олноо өргөгдсөн 8 дугаар богд Жавзандамбын үед түүний захиргаад Цэргийн яамны Сайд Хатанбаатар Магсаржаваар удирдуулан цэрэг илгээж 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч, Ховд хотыг чөлөөлжээ. 1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан. 1940 оноос Ховд аймгийн төв болж байсан бөгөөд 1952 оны 9 дүгээр сарын 4-нд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Ховд аймгийн төвийг Жаргалант хот, 1961 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэжээ. 1952 оноос хойш Ховд хот өөрийн удирдлага бүтэцтэйгээр ажиллаж ирсэн байна. УИХ-ын 1992 оны 23 дугаар тогтоолоор орон нутгийн төв хотуудыг сумын зохион байгуулалтад шилжүүлсний дагуу эргээд Жаргалант сум болжээ. УИХ-ын 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2 тоот тогтоолоор Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв буюу улсын зэрэглэлтэй хот болсон байна. Жаргалант сум Засаг захиргааны нэгжийн хувьд 12 багтай. Одоо тус суманд Өөлд, Халх, Захчин, Торгууд, Урианхай, Мянгад, Дөрвөд, Баяд, Казак, Үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 25279 хүн ам 6858 өрх байна.


Жаргалант сум болох Ховд хот нь далайн түвшнээс дээш 1405 метрийн өндөрт оршдог. Нутгийн ихээхэн хэсэг нь Монгол Алтайн Нурууны уулархаг мужид хамаарагддаг. Хөрс нь уулын хөрс, тал хээрийн цайвар хүрэн хөрс, говийн цайвар бор хөрс гэсэн 3 гол бүлэг зонхилохоос гадна голын хөндий алювын нугын буюу нуга намгийн хэв шинжид хамаарагдах хөрс нэлээд элбэг тохиолдох ба нийтдээ 20 гаруй төрлийн хөрс тархсан байдаг.Гадаргын болон гүний ус: Ус зүйн сүлжээний хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг. Гадаргын усны хуваарилалтаар Монгол Алтайн нурууны ар, өвөр хажуугийн мужид багтана. Монгол-Алтайн нурууны мөнх цас мөсөн голуудаас эх авсан Буянт гол нь ус зүйн сүлжээний ихэнхийг бүрдүүлдэг. Ховд аймгийн гадаргын усны нийт нөөц нь 1.10 шоо км бөгөөд үүний 0.19 шоо км-ыг ашиглах боломжтой.Ургамлын аймгийн хувьд: 20-40 зүйлийн гуурст дээд ургамал ургадаг заримаас дурдахад Хялгана, хазаар, хөмүүл, ерхөг, улалж, нарийн цахилдаг, толгодын бударгана, бууралдуу янгиц, имт гишгэнэ, өргөст ортууз, арзгар соёолж амманы сэдэргэнэ, ямаан ангалзуур, алтан харгана, махир хавьсгана, дэрвээн хазаар, саман ерхөг, ацат ажигана зэрэг ургамлын бүрдэлтэй. Тус cуманд ойн ургамалжилт хамгийн бага хэмжээгээр тархсан бөгөөд Буянт голын хөндийг дагуулан улиас, бургас, сөөг, чацарганы таримал ойтой болж байна.Ан амьтан: Жаргалант сум нь Ховд аймгийн хамгийн бага 8000 га газар нутагтай аймгийн төвийн сум бөгөөд хүн амын нягтшил суурьшил ихтэй учир олон зүйлийн ан амьтан тархах боломж муу, монгол орны нутаг дэвсгэрт түгээмэл тархсан Шар үнэг, Алаг даага, Шар чичүүл, хээрийн туулай, Бозлог зурам зэрэг мэрэгч голдуу амьтан тархсан байдаг мөн ямаат улаан ууланд Янгир ямаа үе үе ажиглагддаг.  Аялал жуулчлал: Жаргалант сум нь газар нутаг багатай учир байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж муутай боловч дараахь Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудтай. Үүнд:  Буянт гол, Ховдын цагаан дагина, Ганданпунцагчойлон хийд, Амарсанаагийн хөшөө, Ард-Аюушийн хөшөө, Шар сүмийн гэрэлт хөшөө, Галданбошигт хааны хөшөө, Сангийн хэрэм, Буянт гол дуунд зориулсан хөшөө, Улаан богочийн рашаан эдгээр дурсгалтай зүйлүүдээс гадна тус суманд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 27538 хүн амтай учир угсаатны аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар Жаргалант суманд аялал жуулчлалын үйлчилгээ тогтмол эрхэлдэг 5 аж ахуйн нэгж байна.


Газар нутгийн хэмжээ 8000 га 

Мал сүрэг


Сумын хэмжээнд 69790 толгой малтайгаас 163 тэмээ, 2640 адуу, 5115 үхэр, 21081 хонь, 40791 ямаа байна. 2012 оны жилийн эцсээр байдлаар 9 албан газар аж ахуйн нэгж, 508 малчин болон мал бүхий өрх 69790 толгой малаас гадна 11 толгой гахай, 222 толгой тахиатай байна. Тус сумын нийт мал сүргийн 15091 толгой буюу 21.6 хувийг цэвэр үүлдэр, омог болон нутгийн шилдэг мал эзэлж байгаа бөгөөд сүү махны чиглэлийн үхрийг 9 аж ахуйн нэгж, сутай, торгууд омгийн хонь, алтайн улаан үүлдэрийн ямааг нэг цөм сүргийн төв өсгөн үржүүлж байна 

Зам тээвэр


Ховд хотын хувьд 25,6 км хатуу хучилттай замтай. Үүнээс 3,6 км нь Олон улсын авто замын сүлжээнд хамаарагддаг.  Сүүлийн жилүүдэд хотын дотрох авто замыг шинээр тавих, замын их засварын ажлууд үе шаттай хийгдэж байна.

Ус хангамж


Цэвэр бохир усны төв шугам 1987 онд ашиглалтанд орсон. Нийт цэвэр усны төв шугам 23,5 км, бохир усны төв шугам нь 18,5 км. Жилд цэвэр ус 1,7 сая шоо м3 цэвэр ус хэрэглэж 1,6 сая шоо м3 бохир ус гаргадаг.

Дулаан хангамж


Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд дулааны төвлөрсөн халаалтанд холбогдсон хэдий боловч Жаргаргалт сумын ЗДТГ, 6, 7 дугаар сургууль, 6, 8, 9, 10 дугаар цэцэрлэгүүд, Баатар хайрхан, Бугат, Рашаант, Өрхийн эмнэлэгүүд зэрэг байгууллагууд бага оврын уурын зуухаар халаалтаа авч дулааны хэрэгцээгээ хангадаг. Тус суманд байдаг дулааны станц нь 1986 онд баригдсан бөгөөд хувийн өмчийн хэлбэртэй. Уг станц нь 5 зуухтай бөгөөд зуух бүрийн хүчин чадал нь 24 гкал/цаг юм. Жилийн 37.3 гкал/цаг дулаан үйлдвэрлэн гаргаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Дээрх графикаас харахад 2008 оноос хойш шилжин явагсдын тоо өсч байсан ч 2012 онд буурсан үзэгдэл ажиглагдаж байна. Мөн шилжиж ирсэн хүмүүсийн тоо өсч байгаа нь тус суманд иргэд амьдрах таатай нөхцөл бүрдэж байгааг харж болохоор байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 7 сургуулийн 244 бүлэгт 8050 сурагч өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 48 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалтын хувь 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай, магистар, тэргүүлэх зэрэгтэй, заах арга зүйч, тэргүүний ур чадвартай багш нар ажиллаж байна. Тус суманд Политехникийн коллеж, Ховд их сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нь тус бүр оюутны 2 дотуур байртай. Политехникийн коллежийн дотуур байр нь 1984 онд ашиглалтанд орсон 250 хүүхдийн дотуур байр бөгөөд одоогийн барилгын чанар дунд. 2-р дотуур байр нь 1986 онд ашиглалтанд орсон 150 хүүхдийн хүчин чадалтай. Одоогийн барилгын чанар сайн.Төрийн өмчийн 11 цэцэрлэгт 1843 хүүхэд 60 бүлэгт хамрагдан сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Хамран сургалтын хувь 94.0-д хүрсэн. Барилгын хүчин чадалд ноогдох хүүхдийн тоо нь 1275 байгаа боловч одоогоор 365 хүүхдийн илүүдэлтэй байна. 4-5 цэцэрлэг шинээр барих шаардлагатай. Өөрөөр хэлбэл 414 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

2 дугаар сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар сургууль нь Наран багийн багийн нутаг дэвсгэрт байршилтай. 960 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 1308 хүүхэд суралцаж байна. 1979 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй 2007 онд Их засварт орсон. 68 багш ажиллаж байна.Үүнээс магистр багш 17, бакалавр багш 36, дипломын дээд 12, мэргэшлийн зэргээр нь авч үзвэл тэргүүлэх зэрэгтэй 23, заах арга зүйч зэрэгтэй 28 багш ажиллаж байна. Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон.

Ерөнхий боловсролын Цаст Алтай сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн Цаст алтай сургууль нь Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байршилтай. 640 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 1152 хүүхэд суралцаж байна. 1929 онд сургуулийн анхны байр , 1954 хичээлийн 2 дугаар байр тус тус ашиглалтанд орсон. 2003, 2008 онд их засварт орсон. Тоосгон барилга, барилгын одоогийн чанар муу 49 багш ажиллаж байгаа бөгөөд магистр багш 7, бакалавр багш 37, дипломын дээд багш 5, мэргэшлийн зэргээр нь авч үзвэл тэргүүлэх зэрэгтэй 19, заах арга зүйч зэрэгтэй 17 багш ажиллаж байна. Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

6 дугаар сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 6 дугаар сургууль нь Буянт багийн багийн нутаг дэвсгэрт байршилтай. 960 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 1319 хүүхэд суралцаж байна. 2006 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга 67 багш ажиллаж байгаа бөгөөд магистр багш 9, бакалавр 46, дипломын дээд багш 10, мэргэшлийн зэргээр нь авч үзвэхэд тэргүүлэх зэрэгтэй 13, заах арга зүйч зэрэгтэй 19 багш ажиллаж байна.Өөрийн халаалтай, эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон

1 дүгээр цэцэрлэг


Цамбагарав багийн төвийн хэсэгт байршилтай. 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 130 хүүхэд хүмүүжиж байна. 18 багш ажилчинтай.1944 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

3 дугаар цэцэрлэг


Наран багийн төвийн хэсэгт байршилтай. 160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд хүмүүжиж байна. 26 багш ажилчинтай.1989 онд онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга, одоогийн барилгын чанар муу. Их засвар хийх тухай Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.  Өөрийн уурын зуухтай Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон

5 дугаар цэцэрлэг


Магсаржав багийн төвийн хэсэгт байрладаг Дулаан асуудалтай тогтмол хөлддөг, инженерийн шугам сүлжээ муу. 170 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 215 хүүхэд хүүхэд байна.22 багш ажилчинтай. 1975 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга, одоогийн барилгын чанар муу, шинээр барих шаардлагатай 2011 онд их засварт орсон. Төвлөрсөн халаалтай.Инженерийн шугам сүлжээ муу. Дулааны эцсийн цэг. 

7 дугаар цэцэрлэг


Жаргалан багийн төвийн хэсэгт байрладаг 1989 онд ашиглалтанд орсон, тоосгон барилга, одоогийн барилгын чанар сайн.100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна.2011 онд их засварт орсон. Төвлөрсөн халаалтай. 

9 дүгээр цэцэрлэг


Буянт багийн нутаг дэвсгэр байрлалтай. 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна.Өөрийн уурын зуухтайЦэвэр бохир усны системд холбогдсон.

11 дүгээр цэцэрлэг


Цамбагарав багийн нутаг дэвсгэр байрлалтай. 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна.Анх яслийн зориулалтай ашиглалтанд орсон. 17 багш ажилчинтай. 2008 онд ашиглалтанд орсон.Өөрийн уурын зуухтай, цэвэр бохир усны системд холбогдсон.

Баатархайрхан эрүүл мэндийн төв


• Баатархайрхан эрүүл мэндийн төв нь Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрладаг• 2011 онд ашиглалтанд орсон• 3 их эмч, 4 бага эмч сувилагч туслах ажилтан, нийт 11 ажиллагчидтай. • Баатар хайрхан, Бичигт, Тахилт багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг• Эрүүл мэндийн төв нь өдөрт 180-200 үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн үзлэг хийдэг.• Сургалт сурталчилгаа явуулах заал байхгүй• Эргэлтийн машинтай 

null

Буянт эрүүл мэндийн төв


• Цамбагарав бугат багийн нутаг дэвсгэрт байрладаг• 2000 онд ашиглалтанд орсон• 3 их эмч, 4 бага эмч сувилагч туслах ажилтан, нийт 10 ажиллагчидтай. • Буянт, Цамбагарав, Рашаант багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг• 2010 онд өргөтгөлийн их засварт орсон. • Эргэлтийн машинтай 

Рашаант эрүүл мэндийн төв


• Наран багийн нутаг дэвсгэрт байрладаг• 2000 ашиглалтанд орсон• Зориулалтын бус хуучин сэтгэгцийн эмнэлэг байсан байранд үйл ажиллагаа явуулж байна• 2 их эмч, 4 бага эмч сувилагч туслах ажилтан, нийт 8 ажиллагчидтай. • Жаргалан, Магсаржав багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг• Эргэлтийн машинтай  

Шашин сүм хийд


Ганданпунцагчойлон хийдБаруун монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Ганданпунцагчойлон хийд бодь мөрийн 108 суврага барьж 2010 оны 08 дугаар сард нээлтээ хийсэн. Уг хийдэд 22 лам, хуврага ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Жаргалант сум нь Засаг захиргаа-хот тосгон бусад суурин газар давамгайлсан сум. Сумын төвийн суурьшлын бус хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 140 га –гаар нэмэгдсэн.сум нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Ногоон байгууламж, амралт аялал• Жуулчлалын бүс 350 га• Үйлдвэрлэлийн бүс 100 га• Шугам сүлжээний газар 100.3 га Өнөөгийн байдлаар 4219 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 517.4 га газар өмчилж, 195 аж ахуйн нэгж байууллага 407.7 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБичигт багт байршилтай54 ажилчидтайТоосгон, инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй, нам даралтын зуухаар халдаг, барилгын чанар дунд

Сумын сор бүтээгдэхүүн


Ховдын Чацаргана. Уг бүтээгдэхүүн нь Ховд аймгийн сор бүтээгдэхүүний нэг юм. 2006 онд патентын эрхээ авсан. Жилд 50-70 тн орчим чацаргана хураан авдаг. Жил бүрийн үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож амжилт үзүүлдэг.

Сумын сор бүтээгдэхүүн


Ховдын шар төмс. 2012 онд 54 га талбайгаас 972тн ургац хурааж авсан бөгөөд Жаргалант сумын нийт хүн амыг төмсөөр хангаад зогсохгүй бусад аймаг хотууд руу түгээдэг. 

Сумын хөшөө дурсгал


Ард-Аюушийн хөшөө  Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны ард Алдаржавын Аюуш нь 1903 онд 200 гаруй хүнийг хамарсан Цэцэг нуурын дугуйлангийн хөдөлгөөнийг удирдаж байсан. Тэд 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг зохион, дарлал, мөлжлөг, харийн худалдаачдын эсрэг тэмцэж байлаа А.Аюуш нь 9 эрүү шүүлтийг даван туулж Монгол ноёд, түшмэд, манж амбанд хандаж бичиг зарга хийж байсан. А.Аюуш нь шинэ цагийн үед сумын даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд 1939 онд таалал төгсчээ. 1959 онд түүний мэндэлсний 100 жилийн ойгоор энэхүү дурсгалын хөшөөг босгожээ.Амарсанаагийн хөшөө дурсгал-Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө зэвсэгт тэмцлийг толгойлогчийн нэг, ойрдын ноён Амарсанаагийн хөшөөг залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд 1966 онд босгож “ Эх орныхоо тусгаар тогтнолд эр бие энэ насаа хайрлахгүй” гэсэн алдарт үгийг нь бичжээ. Ү.Амарсанаа нь Хотгойдын ноён Чингүнжавын хамт Манжийн эсрэг тэмцлийг толгойлж дайсны цэргийг бут цохиж байсан ба 1757 оны 9-р сард өвчний улмаас нас баржээ.Галданбошигт хааны хөшөөЦорос аймгийн Хар хул ноёны хүү Эрдэнэбаатар дөрвөн ойрдын хүчирхэг улс байгуулан 20 жил зүүн гарын улсын төрийг барьж байсан бөгөөд түүний 6 дугаар хүү Галсан нь 1671-1697 онд зүүн гарын хаант улсын төрийн эрхийг барьж улс орноо товхинуулах тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэх тэмцлийг хийсэн Галданбошиг хаан хэмээн алдаршиж Монголд төдийгүй төв Азид дунд нэрд гарсан улс төр нийгмийн зүтгэлтэн юм.Галданбошгот нь XI жарны бичин жил буюу 1644 онд төрж 1697 онд таалал төгсчээ. Энэхүү алдарт хүний дурсгалыг хүндэтгэн 2004 онд уран барималч Ганхуяг, Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан хөшөөг нь барьж аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны өмнө хүндэтгэлтэйгээр залсан байна. Түүний хөшөөнд дээр “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмжээх үгийг бичжээ.

Сумын онцлог


Баруун бүсийн тулгуур төв, Олон үндэстэн ястангууд оршин суудаг. Хүн амын төвлөрөл ихтэй. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байна. Мал аж ахуй, газар тариалан хослон түлхүү хөгжсөн. БНХАУ-ын Шинжаан Уйгарын Үрэмч, Чонж, Бор тал, Алтай, ОХУ-ын Барна уул болон Монгол Улсын хотуудтай эдийн засаг нийгмийн харилцаатай.Олон улсын нисэх буудалтай зэрэг давуу талууд нь Ховд хотын хөгжлийг эрчимжүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж их тэйгээрээ тус сум нь онцлог юм.  

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.608824000
Эрүүл мэнд: 0.856430000
Эдийн засаг: 0.466184285
Бусад: 0.694110000
Дэд бүтэц: 0.639383333
Байгаль орчин: 0.833335000


Ховд хот нь Улаанбаатар хотоос 1475 км, Өлгий хотоос 210 км, Улаангом хотоос 240 км зайд байрладаг. Жаргалант сум нь урд талаараа Дуут сум, баруун талаараа Ховд сум, хойд талаараа Буянт сумтай, зүүн урд талаараа Манхан сумтай тус тус хиллэдэг.


Тус сум нь далай тэнгисээс алслагдсан төв азийн гүнд орших тул баруун ба баруун хойт зүгээс ирэх Атлантын болон умардтн мөсөн далайн чийглэг агаарын урсгал Европ азийн өргөн уудам нутгийг дайран өнгөрөхдөө чийгээ алдаж ирдгийн улмаас Эх газрын шинжтэй эрс тэс уур амьсгалтай хур тунадас хомсдож хөрс агаар хуурайшиж чийглэгийн үзүүлэлтээрээ хуурай дулаавтар, говийн шинж байдал ноёрхдог. 1 дүгээр сарын дундаж температур -17.6 С07 дугээр сарын дундаж температур 16.3 С0Жилийн салхины дундаж хурд 1.7 м/с Жилийн хур тундасны дундаж 148.8 мм 


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 13,572.5 сая төгрөг бөгөөд улсын тусгай зориулалтын шилжүүлэг 9,759.0 сая төгрөг, ОНХС-ын орлогын шилжүүлэг 911.0 сая төгрөг, санхүүгийн дэмжлэг 2,039.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 862.9 сая төгрөгийн орлогоос тус тус бүрдэж байна.  Орон нутгийн урсгал төсвийн нийт зардал нь 2,863.4 сая төгрөг байна. Нийт зардлын 16.6 хувь нь цалин, 1.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 72.8 хувийг халамжийн зардал, 8.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Газар тариалан


2012 онд 235 өрх, 5 албан газар, аж ахуйн нэгж 54 га талбайд төмс, 50 га талбайд хүнсний нарийн ногоо тариалж 972 тн төмс, 717.5 тн хүнсний нарийн ногоо хурааж авсан. 2012 онд жимс, жимсгэний 34350 ш суулгацыг шинээр тариалж, 36.3 га талбайгаас 58.1 тн ургац хураан авсан байна.Жаргалант суманд 2012 оны байдлаар нийт 490 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний цэг салбарууд ажиллаж байгаагаас Сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр 10 аж ахуйн нэгж, Гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 аж ахуйн нэгж компани. Архи, ус, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 4 аж ахуйн нэгж, үйлдвэр, Зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 26 аж ахуйн нэгж, компани, Хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 125 аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, хоол цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 156 аж ахуйн нэгж иргэд, эм, эмийн худалдаа, хувийн эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12 аж ахуйн нэгж, Мод үржүүлгийн 12 аж ахуйн нэгж, захын чиглэлээр 9 аж ахуйн нэгж, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 9 компани, Гутал засвар, Оёдол, Эсгий-эсгий урлалын 39 аж ахуйн нэгж, Мод-модон эдлэл, төмрийн дарханы чиглэлээр 21 иргэн аж ахуйн нэгж, Үсчин-Гоо сайхан, Гэрэл зургийн чиглэлээр 28 аж ахуйн нэгж компани иргэд, Тоосгоны 4 үйлдвэр, Авто засварын чиглэлээр 12 иргэн аж ахуйн нэгж, Мал эмнэлэг үржлийн 4 аж ахуйн нэгж, Тос тослох материалын чиглэлээр 11 аж ахуйн нэгж, компани тус тус үйл ажиллагаагаа явуулж байна

Цахилгаан хангамж


Тус аймагт Ховд ЦТС ажилладаг бөгөөд уг байгууламжийг 1971 онд барьсан. 2010 онд их засвар орсон. 

Ариутгах татуурга


Жаргалант суманд “Элс баригч”, “Блок ёнкост”, “Лагийн байр”, “Хлорын барилга” зэрэг 8 цэвэрлэх байгууламж байдаг. Эдгээр нь 1987-2001 он хүртэл баригдсан бөгөөд одоогийн байгууламжийн чанар муу байна. Иймд 2012 онд их засвар хийж байна. Ингэснээр цаашид 20 жил ашиглах боломжтой болно. 

Хүн ам өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


1 дүгээр сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 1 дүгээр сургууль нь Жаргалан багийн нутаг дэвсгэрт байршилтай. 920 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 1554 хүүхэд суралцаж байна. 1964 онд ашиглалтанд, 2007 онд Их засварт орсон. 49 жилийн түүхтэй Ховд хотын Ууган сургууль. Тус сургуульд магистр багш 22, бакалавр 41, дипломын дээд 8, мэргэшлийн зэргээр нь авч үзвэл тэргүүлэх зэрэгтэй 33, заах арга зүйч зэрэгтэй 18 багш ажиллаж байна.Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон.Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

3 дугаар сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургууль нь Магсаржав багийн нутаг дэвсгэрт байршилтай. 960 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 1256 хүүхэд суралцаж байна. 1989 онд ашиглалтанд орсон, тоосгон барилга. 2010 онд Их засварт орсон боловч одоогийн барилгын чанар муу хэвээр байсаар байна.68 багш ажиллаж байгаа бөгөөд магистр багш 10, бакалавр багш 50, дипломын дээд багш 8 байгаа бөгөөд тэргүүлэх зэрэгтэй 23, заах арга зүйч зэрэгтэй 28 багш ажиллаж байна. Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

Ерөнхий боловсролын Прогресс сургууль


Ерөнхий боловсролын Прогресс сургууль нь Цамбагарав багийн Олзвойн гудамжны нутаг дэвсгэрт байршилтай. 275 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 782 хүүхэд суралцаж байна. 1978 онд ашиглалтанд орсон цэцэрлэгийн барилгатай.34 багш ажиллаж байгаа бөгөөд боловсролын түвшингээр нь авч үзэхэд магистр багш 12, бакалавр багш 17, дипломын дээд 5, мэргэшлийн зэргээр нь авч үзвэхэд зөвлөх гавъяат багш 1, тэргүүлэх зэрэгтэй 11, заах арга зүйч зэрэгтэй 12 багш ажиллаж байна. Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

7 дугаар сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 7 дугаар сургууль нь Бичигт багийн багийн нутаг дэвсгэрт байршилтай. 320 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 679 хүүхэд суралцаж байна. 2011 онд шинээр ашиглалтанд орсон орчин үеийн загвар хийцтэй. Барилгын чанар сайн.39 багш ажиллаж байгаа бөгөөд магистр багш 9, бакалавр 46, дипломын дээд багш 10, мэргэшлийн зэргээр нь авч үзвэхэд, заах арга зүйч зэрэгтэй 7 багш ажиллаж байна. Өөрийн уурын зуухтай, эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон

2 дугаар цэцэрлэг


Магсаржав багийн төвийн хэсэгт байршилтай. 170 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 200 хүүхэд хүмүүжиж байна. 1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2012 онд их засвар хийгдсэн боловч хана шаланд мөөгөнцөр үүсдэг. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Суурин дээр нь шинэ орчин үеийн загвар хийцтэй цэцэрлэг, яслийн цогцолбор барих шаардлагатай2012 онд цэцэрлэгийн 60 жилийн ой хийгдсэн.

4 дүгээр цэцэрлэг


Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрладаг Зориулалтын бус барилгатайМэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Суурин дээр нь шинээр цэцэрлэг барих шаардлагатай.Дулаан асуудалтай тогтмол хөлддөг, инженерийн шугам сүлжээ муу. 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна. 1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй барилга. 20 багш ажилчинтай.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

6 дугаар цэцэрлэг


Буянт багийн төвийн хэсэгт байрладаг 125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 140 хүүхэд хүмүүжиж байна.22багш ажилчинтай. 1974 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга, одоогийн барилгын чанар дунд 2011 онд их засварт орсон. Өөрийн зуухтай.

8 дугаар цэцэрлэг


Алагтолгой баг буюу гэр хороололд байрлалтай. 150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 210 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна.23 багш ажилчинтай. 1989 онд ашиглалтанд орсон. 2008 өргөтгөлийн их засварт орсон Өөрийн уурын зуухтай.Цэвэр бохир усны системд холбогдсон.

10 дугаар цэцэрлэг


Бичигт багийн нутаг дэвсгэр байрлалтай. 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна.21 багш ажилчинтай. 2005 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга, одоогийн барилгын чанар муу. Өөрийн уурын зуухтайЦэвэр бохир усны системд холбогдсон.

Эрүүл мэнд


Жаргалант суманд эрүүл мэндийн Баатар хайрхан, Бугат, Буянт, Жаргалан, Рашаант гэсэн 5 эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 2012 онд нийт 19093 өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс халдварт 560, осол гэмтлээс үүдэлтэй 228, бусад 18305 гэсэн өвчлөлүүд бүртгэгдсэн байна.

Бугат эрүүл мэндийн төв


• Бугат багийн нутаг дэвсгэрт байрладаг• 2000 онд ашиглалтанд орсон• 3 их эмч, 4 бага эмч сувилагч туслах ажилтан, нийт 10 ажиллагчидтай. • Бугат, алагтолгой, тахилт багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг• Эргэлтийн машинтай  

Жаргалан эрүүл мэндийн төв


• Цамбагарав бугат багийн нутаг дэвсгэрт байрладаг.• 2007 онд ашиглалтанд орсон• Зориулалтын бус хуучин сэтгэцийн эмнэлэг байсан байранд үйл ажиллагаа явуулж байна• 3 их эмч, 4 бага эмч сувилагч туслах ажилтан, нийт 9 ажилтантай. • Жаргалан, Магсаржав багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг• Эргэлтийн машинтай  

Соёл спорт


Суманд соёлын төв байхгүй. Соёл урлагийн үйл ажиллагаа аймгийн хөгжимт драмын театрт зохион байгуулагддаг.Хөгжим драмын театр нь анх 1962 онд байгуулагдсан. Чулуун барилга засвар, өргөтгөл хийх боломжгүй. Соёл урлагийн цогцолбор баригдахаар төлөвлөгдөн зураг төсөв нь хийгдэж байгаа. Суманд соёлын төв барих шаардлагатай. Музей анх 1961 онд нийт хөдөлмөрчдийн коммунист субботникоор барьсан.Түүх соёлын музей дахин шинээр барих шаардлагатайЖаргалант суманд ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. Шим ус ХХК-ны харъяа 4, хувийн 1 халуун ус ажиллаж байна

Ажиллах хүч салбараар


Жаргалант суманд 2012 оны байдлаар 2700 төрийн албан хаагч ажиллаж байна. 

Барилга


Тус суманд 2011 онд 7-р сургуулийн барилга 1179 сая төгрөгийн өртөгтэйгээр, ахмадын өргөө 486 сая төгрөг, өв соёлын хүрээлэн 1381 сая төгрөгний өртөгтэйгөөр баригдсан байна. 2012 онд Прогресс сургуулийн барилга шинээр баригдсан. Тус сумын дийлэнх цэцэрлэгийн барилгуудын ашиглалтын хугацаа дуусч, чанар нь муудсан тул дахин барих шаардлагатай 2, 4, 5-р цэцэрлэгүүд байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкы төсөл Дэлхийн зөн Олон Улсын БайгууллагаЦөлжилтийг сааруулах төсөлМэрси Кортой хамтарсан төслүүдНорвегийн тусламжийн байгууллага Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл Швейцарын хөгжлийн агентлагийн төсөл 

Сумын сор бүтээгдэхүүн


Ховдын тарвас. Ховд аймгийн онцлох бүтээгдэхүүний нэг бөгөөд 1 га газраас 17 тн ургац хураан авдаг байна. 8 дугаар сарын эхээр ургацаа хураан авч хэргэлэгчийн гар дээр хүргэдэг. Гадаад, дотоодын жуулчид болон нутгийн ард иргэд амтархан хэргэлдэг алдартай бүтээгдэхүүн юм.

Сумын сор бүтээгдэхүүн


Хиаг цай. 2013 онд “Элбэг дэлбэг” цагаан сар үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.Ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн. Эрчист говь ХХК-ний бүтээгдэхүүн бөгөөд 2012 онд Баян-өлгий аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.Ногоон шошогт тарианы гурил нь экологийн цэвэр бүтээгдэхүүнээр шалгарч байсан.Эсгий урлал. Уг бүтээгдэхүүнүүд нь жил бүрийн үзэсгэлэн худалдаанд тодорхой амжилт үзүүлдэг. Жаргалант сумын хэмжээнд 10 гаруй иргэд гар урлал хийдэг байна.

Сумын хөгжлийн зорилт


Дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, байгаль орчин, бизнест ээлтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргаж, ард иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулан, аж амьдралыг дээшлүүлэх.• Нийгмийн аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавхийг дээшлүүлж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ахиц гаргах.• Орон нутгийн онцлог бүхий олон улсын стандартад нийцсэн боловсролыг эх нутагтаа олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй болсон монгол хүнээ сургаж бэлтгэх.• Олон үндэстэн, ястны өвөрмөц зан заншил, өв соёлыг байгалийн аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх бодлого баримталж, Ховд хотынхоо ирээдүйн соёл урлаг, спортын алдартнууд төрөн гарах бодлогыг хэрэгжүүлэх.• Хотын эрүүл мэндийн бодлого нь эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөл эндэгдлийг тууштай бууруулан, хүн амын цэвэр өсөлтийг ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох. • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх, эцэг, олон хүүхэдтэй эх зэрэг зорилтод бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэн, гэр бүлийн хөгжлийг бүх талаар дэмжих.• Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, үр ашигтай зарцуулах.• Эдийн засаг нийгмийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр шинжлэх ухаан техникийн бааз суурь бий болгох.