ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Ховд аймгийн Дөргөн сум нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1955 оны 7-р сарын 29-ний өдрийн 68-р зарлигаар Ховд аймгийн Мянгад сумын 1,5,6-р баг, Увс аймгийн Завхан сумын 7,8-р багуудыг таслан авч нэгтгэн байгуулагдаж, 1956 оны 1-р сарын 1-нээс эхлэн одоогийн Дөргөн сумын төв байгаа “Өргөстийн үзүүр”-т төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.Агваш, Сээр, Аргалант, Өгөөмөр багийн нийт 684 өрхөд 2893 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д ордог.


Далайн түвшнээс дээш 1400-1500 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь 2240,6 м-т хүрнэ. Физик газар зүйн хувьд Алтайн ар говийн муж Их нууруудын хотгорын тойрогт хамрагдах бөгөөд гадаргын зохион байгуулалтанд говийн нам уулс болон цав толгод, аараг зонхилж тэдгээрийн хооронд их бага хэмжээний хотгор чухал суурийг эзэлнэ.


Нийт газар нутгийн хэмжээ 412812 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 84385 толгой малтайгаас 3107 тэмээ, 3798 адуу, 2471 үхэр, 14749 хонь, 60260 ямаа байна. Аймагтаа тэмээнийхээ тоогоор тэргүүлдэг.

Цахилгаан хангамж


Тус суманд баруун бүсийн  эрчим хүчний систем болох Дөргөний усан цахилгаан станц  2008 онд ашиглалтанд орж  сумын төв эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсон. Малчдын 90 хувь нь нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна.

Дулаан хангамж


Тус суманд төвлөрсөн дулаан хангамж байхгүй. Байгууллага, аж ахуйн нэгжүүд нам даралтын зуухаар дулаанаа хангадаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус суманд сүүлийн жилүүдэд суурьшин суух хүн амын тоо өсч байгаа нь шилжин ирсэн хүний тоо өссөнөөр, шилжин явсан хүний тоо буурсанаар харагдаж байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 623 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь болон бүрэн дунд боловсролын хамран сургалт 98,4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 12 багш хамрагдсан байна.Сургуулийн өмнөх насны 323 хүүхдээс үндсэн сургалтанд 175 хүүхэд, хувилбарт сургалтанд 105 хүүхэд, огт цэцэрлэгт хамрагдахгүй байгаа 43 хүүхэд байна. Хамран сургалт 86.7 хувь байна. Барилгын хүчин чадал хүрэхгүйн улмаас 75 хүүхэд зориулалтын бус дуу хөгжмийн кабинет болон гэрт суралцаж байна. Цаашид цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.Дотуур байр 1989 онд 80 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилгыг ашиглалтанд оруулсан бөгөөд 2012 оны байдлаар хүчин чадлыг 150 хувь ашиглаж байна. Иймд цаашид дотуур байрны өргөтгөл хийх шаардлагатай.

Цэцэрлэг


“Шувуухай ” цэцэрлэг Өгөөмөр багт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 175 хүүхэд хүмүүжиж байна29 багш, ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон улаан тоосгон зориулалтын барилгатай Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвӨгөөмөр багт байршилтай13 ортой2 эмч, 5 сувилагч нийт 24 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Өгөөмөр багт байршилтай150 хүний суудалтай7 ажиллагчидтай2000 онд өвсний фондыг нурааж түүхий блокоор аж ахуйн аргаар баригдсан зориулалтын бус барилга юм. Ханын даац муу учир дээвэр нь хулсан хучилттай, өвөлдөө хүйтэн учир үйл ажиллагаа явуулах боломжгүй, зундаа дусаал гоождог. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 152 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Дөргөн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна. Сумын төвийг бүсчлэн:2012 оны байдлаар 90 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8.25 га газар өмчилж, 112 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 59,1га газар, 150 иргэн аж ахуй нэгж, хадлан болон газар тариалангийн зориулалтаар 32 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаӨгөөмөр багт байршилтай31 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон, блок хийцтэй,  аж ахуйн аргаар баригдсан барилга. Өрөөний хүрэлцээ хангамж муу, хурлын заал байхгүй тул нутгийн удирдлагын ордон барих шаардлагатай

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн Хөдөө аж ахуй, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шинэ сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхСум хөгжүүлэх мастер төлөвлөгөө 10 жилийн хугацаатай боловсруулж батлан мөрдөх.Сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэж, төлөвлөгөөний дагуу хөгжүүлэхОрон нутгийн байгалийн баялаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурласан үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.598361000
Эрүүл мэнд: 0.652341666
Эдийн засаг: 0.230821428
Бусад: 0.562420000
Дэд бүтэц: 0.312500000
Байгаль орчин: 1.000000000


Ховд аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1500 км, Аймгийн төвөөс 102км зайд байрладаг.Баруун талаараа Мянгад сум, хойд тал Увс аймгийн Өлгий, Завхан сумдтай, зүүн талаараа Завхан аймгийн Дөрвөлжин сум, өмнө тал Чандмань сумтай хиллэдэг.


Нутаг дэвсгэрийн өвөрмөц тогтоц нь эх газрын цаг уурын эрс тэс өвөрмөц нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь маш богино хугацаанд хоног, улирлын агаарын температур хэлбэлзэж, жигд бус тунадасны хувиарлалт, өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогуудтай.1 дүгээр сарын дундаж температур 21 С07 дугаар сарын дундаж температур 23 С0Салхины жилийн дундаж  хурд1,8м/с ба ноёлох чиг нь хойд ба баруун хойд зүг юмЖилийн хур тунадасны нийлбэр 63.7 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1482.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1203.0 сая  төгрөг, сумын өөрийн орлого 279,4 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1420.3 сая төгрөг байна. Нийт зардлын 58.7 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 9.6 хувь нь урсгал шилжүүлэг, 15.2 хувь нь бусад зардал эзэлж байна.

Зам тээвэр


Дөргөн сум аймгийн төвөөс 102 км, улсын нийслэлээс 1500 км алслагдсан, аймгийн төвөөс Мянгад сум хүртэл засмал зам 38 км, Мянгад сумаас Дөргөн сум хүртэл  шороон зам 64 км, улсын нийслэлтэй 420 км хатуу хучилттай, 385 км нь сайжруулсан шороон, 695 км шороон замаар холбогдоно. Сумын дотор бүхэлдээ хээрийн хөрсөн замтай. Замын нөхцөл үндсэндээ тааруу. Мянганы замын Хэвтээ тэнхлэг сумын төвийг дайран өнгөрөх нь сумын төвийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, сумын төвийн дотоод замыг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, иргэдийн бизнесийг дэмжих чухал хүчин зүйл болох ирээдүй бий.

Ус хангамж


Тус сумын яаралтай шийдвэрлэх асуудал бол ундны усны асуудал юм. Зөөврийн усан хангамжтай нуурын уснаасаа уудаг. Ус нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй.

Хүн ам өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульӨгөөмөр багт байршилтай480 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 623 хүүхэд суралцаж байна67 багш, ажиллагчидтай1975, 1987 онд тус тус ашиглалтанд орсон, 160 хүүхдийн суудалтай хичээлийн байр нь үнсэн блок, 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр нь тоосгон хийцтэй, чанар муу, эдгээр 2 хичээлийн байранд их засвар хийх шаардлагатай, нам даралтын зуухууд нь сургууль дотроо байрладаг.1989 онд ашиглалтанд орсон 80 хүүхдийн дотуур байранд 120 хүүхэд амьдарч байна. Өргөтгөл хийх шаардлагатай

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмчтэй, нийт 24 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна. 2012 оны байдлаар халдварт 3, халдварт бус 173, осол гэмтэл байхгүй, нийт 174 өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Соёл спорт


Тус суманд 1 соёлын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд соёлын бүхий л арга хэмжээг уг төвд явуулдаг. Соёлын төвийн барилгад номын сан, музейн танхимууд байрладаг.Ерөнхий боловсрлын 12 жилийн сургуулийн спорт заалыг ашиглан спортын арга хэмжээ зохион байгуулдаг.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын 1сүм байдаг.Уг хийдэд 3лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 46 иргэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 32,6хувийг дээд, 8,6 хувийг тусгай дунд, 35 хувийг бүрэн ба бүрэн бус дунд,19,5 хувийг бүрэн бус дунд, 4,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Тус суманд эрүүл мэндийн төв, соёлын төв, сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, ЗДТГ-ын барилга байдаг. 2011 онд хүүхдийн цэцэрлэг шинээр барьсан. Соёлын төвийн барилгыг нутгийн иргэд өвсний фондыг нурааж, аж ахуйн аргаар барьсан тул одоо ашиглах боломжгүй болсон. Иймд шинээр барих шаардлагатай.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн зөнТогтвортой амьжиргаа-2 төсөл

Сумын онцлог


Дөргөн сум нь их нууруудын хотгорын давтагдашгүй өвөрмөц хэв шинж бүхий далайн түвшнээс дээш 1100-1600 метр өргөгдсөн газар  нутгууд багтдаг. Дөргөн сумын нутгийн ихэнх хэсэг нь энэ мужид, зөвхөн уулархаг хэсэг нь хуурай дулаавтар уул хээрийн мужид харъяалагддаг. Эрс тэс ширүүн уур амьсгалтай. Агваш багийн Их яврын чулуужсан модны суурь сумын төвөөс 18, Улаан устын гурван толгой – шувуун чулуутай сумын төвөөс 35, Шатадын хүрэнгийн агуй /урт 20м, өргөн 3м, өндөр нь 3-4м төвөөс 40 км/,  Чаргат уулын бургастай, Цахиуртын булаг, Аравжуул, Баян овоо, Сээр багийн нутаг Сүг зурагтай Эрээт, Төгий /арслан зааны яс олдсон газар/, Агваш арлын 13 цахир, Ногоон жалбын овоо, элсний үзүүр, Чоно харайх, Алаг уул, Хар, Хар усан нуур, Тээлийн хэрэгсүүр, Гэзэгсайхан  зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Уламжлалт ахуй, соёл, зан заншлаараа Монгол Улсын хэмжээнд өвөрмөцөд тооцогдох Дөрвөд ястан хэмээх үндэсний цөөнх нь Ховд аймгийн зөвхөн Дөргөн суманд амьдардаг. Сумын нийт хүн амын 99.6%-ийг эзэлдэг Дөрвөд ястны өлгий нутаг юм. Иймд тус нутагт аялал, жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн тусын нутаг дэвсгэрт Дөргөний усан цахилгаан станц байдаг бөгөөд энэ нь баруун аймгуудын эрчим хүчний системийг өөрийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгон энэ бүсийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлсэн.