Далайн төвшнээс дээш дундажаар 1200-1800 метр өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн уулсын салбар, их нууруудын хотгорт харъяалагдана.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 325850 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 148284 толгой малтайгаас 901 тэмээ, 5948 адуу, 8246 үхэр, 51328 хонь, 81861 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 19.9 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 13.4 хувь байна. 595 малчин өрх, 103 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 81.6 хувийг эзэлж байна.
Сумын төвийг аймагтай холбосон улсын чанартай хатуу хучилттай 43 км замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд гүний худаг нэг, албан газрууд болон айл өрхүүд өөрсдийн хэрэгцээний 20 орчим энгийн уурхайн худгаар усны хэрэгцээгээ хангадаг бөгөөд өвлийн цагт голоос ус, мөс зөөвөрлөн хэрэглэдэг.
Засаг даргын Тамгын газар, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, соёлын төвийн харьяа нийт 4 уурын зуух ажиллаж байна.
Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн эргэлтийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад ажилтан 10 хүн, нийт 22 ажилтан албан хаагчидтай ажиллаж байна.2012 онд нийт 107 эх мэндэлснээс тус эрүүл мэндийн төвд 11 эх төрж нярайн болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 232 халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.
2012 онд ашиглалтанд орсон 270 хүний суудалтай, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон, соёл хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцсэн тоосгон хийцтэй шинэ барилга. Сумын хэмжээнд сургуулийн стандартын бус жижиг заалнаас өөр спорт заалгүй тул ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц шинээр спорт заал барих шаардлагатай байгаа.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 8 жижиг дэлгүүр, нийтийн хоолны газар нэг байдаг боловч халаалтын асуудлаас шалтгаалан улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, үсчин гоо сайхан, гутал засвар байхгүй, нийтийн халуун ус нэг байдагч орлогоороо зардлаа нөхдөггүй учир хариуцан ажиллуулах иргэн, ААНБ байдаггүйгээс үйл ажиллагаа явуулдаггүй
Мянгад сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс15.67 гаүйлдвэрлэлийн бүс 4 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 250 гахөдөө аж ахуйн бүс 309275.65 га2012 оны байдлаар 228 иргэн өвөлжөө, хаваржаа иргэний гэр бүлийн зориулалтаар 128.27 га газар, 211.5 га газрыг, газар тариалангийн зориулалтаар. 14 аж ахуйн нэгж байгууллага 266.11 га газар эзэмшиж байна.
Тус сум нь Ховд аймгийн зүүн бүсийн хөгжлийн төв болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Байгаль цаг уурын эрхшээлээс хараат бус, өндөр ашиг шим бүхий хагас эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлж, өөрийн нутагтаа газар тариалан эрхэлж төрөл бүрийн хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах замаар ХАА-г хөгжүүлэх.Дээрх бааз суурьтаа тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэл болон тоосго, барилгын өнгөлгөөний чулуу үйлдвэрлэлийг хөгжүүлэх.Орон нутгийнхаа төрийн тахилгат Алтан хөхий уул, Рашаант, Сундууль, Хойт гол, Ховд гол, Хар-Ус нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалт газрууддаа тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлэх.Сумын төрийн үйлчилгээг дээд шатанд гарган хөгжүүлж дэд бүтцэдээ тулгуурлан аялал жуулчлал жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчимсэн МАА, газар тариалан бүхий Ховд аймгийн зүүн бүсийн сумдын жишиг төв сум болох.
Боловсрол: | 0.596820000 |
Эрүүл мэнд: | 0.729603333 |
Эдийн засаг: | 0.199974285 |
Бусад: | 0.546975000 |
Дэд бүтэц: | 0.310150000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27С7 дугаар сарын дундаж температур +26Сжилийн дундаж салхины хурд 6-9м/сжилийн хур тунадасны нийлбэр 92мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 577.6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 458.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 119.1 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 577.6 сая төгрөг байна. Нийт зардлын 51.5 хувь нь халамжийн сан, 32.6 хувь нь цалин, 3.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 12.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 93.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1.1 сая төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 63.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 66 хувьд нь төмс, 34 хувьд нь хүнсний ногоо тариалж байна.Тухайлбал 42.0 га талбайд төмс, 21.5 га талбайд хүнсний ногоо тариалж 693 тонн төмс, 207 тонн хүнсний ногоо хураан авсан.
Сум нь ОХУ болон Ховд аймгийн Дөргөний УЦСтанцын эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1998 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 4 худаг, 1,5 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 4 аж ахуйн нэгжийн 6 байгууллага холбогдоод байна.
Суманд нийтийн орон сууц байхгүй бөгөөд бүгд амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 4 болон 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 18 бүлэгт 385 хүүхэд, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд нийт 37 иргэн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 87 хувь, суурь боловсролын хамран сургалт 93 хувьд хүрсэн байна. 61 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Хөрвөх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд давхардсан тоогоор нийт 48 багш хамрагдсан байна. 1975 онд 75 хүүхдийн дотуур байрыг ашиглалтанд оруулсан бөгөөд 2012 оны байдлаар 75 хувь ашиглаж байна. “Өсөх нахиа” цэцэрлэгт 124 хүүхэд хүмүүжиж 17 багш ажиллагчидтай ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамралт 61 хувьд хүрсэн байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 4,8 хувийг дээд, 4,8 хувийг тусгай дунд, 23,8 хувийг бүрэн дунд, 54,8 хувийг бүрэн бус дунд, 11,8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутагт 2012 онд улсын төсвийн 936.0 сая төгрөгийн өртөгтэй “Соёл спортын цогцолбор”, Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 128.0 сая төгрөгийн өртөгтэй сургуулийн дотуур байрны их засварын ажил хийгдсэн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих сум хөгжүүлэх сангийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЦөлжилтийг сааруулах төсөл
Мянгад сум нь аймгийн төвтэй 45 км хатуу хучилттай замтай, бүх төрлийн үүрэн холбооны сүлжээнд, цахилгааны нэгдсэн сүлжээнд холбогдсон зэрэг дэд бүтэц хөгжсөн тул аймгийн дагуул хот болгон хөгжүүлэх бүрэн боломжтой.