Булган сум нь Монгол Алтайн нурууны өвөрт хойт өргөрөгийн 45-47, зүүн уртрагийн 89,9-91,7 градуст оршдог. Физик газар зүйн хувьд хангай, говь, тал хээр хосолсон нутаг.Байгаль цаг уур газар зүйн байршлын хувьд Монгол алтайн нурууны өвөрт хангай, говь, тал хээр хосолсон эрс тэс уур амьсгалтай нийт нутгийн 35 хувийг говь эзэлдэг. Далайн түвшнээс дээш 1172-3501м өргөгдсөн. Булган голын хөндий нь тэгш тал намгархаг голын сав газар болно.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь Монгол Алтайн нуруу, уул, гүвээ толгод бүхий тал хээр, голын сав, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 810478 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 154058 толгой малтайгаас 1705. тэмээ, 6344 адуу, 15037 үхэр, 32452 хонь, 98520 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн үхэр 65, торгууд үүлдрийн хонь 3000, эрлийз хонь 17500 алтайн улаан ямаа 300, эрлийз 4100, нийт 24965 толгой мал 16,2 хувь болж байна.
Сумын газар нутаг дээгүүр Хөшөөт Ярантын боомт чиглэлийн 350 км улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 7 худаг, энгийн уурхайн 64 худгаас сумын төвийн иргэд хэрэгцээний усаа хангадаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 24 айлын нэг орон сууц, 6 айлын орон сууц нэг байна. Бусад нь амины болон гэр сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуулийн 82 бүлэгт 2343 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 45 багш хамрагдсан байна.Булган сумын 1-р дунд сургууль нь 2 дотуур байртай. 1-р дотуур байр нь 1978 онд ашиглалтанд орсон, 100 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд хугацааны элэгдэлд орж, ашиглагдахаа больсон. 2-р дотуур байр нь 1978 онд ашиглалтанд орсон ба 100 хүүхдийн хүчин чадалтай. 2012 оны байдлаар 2-р дотуур байрыг 100 хувь ашиглаж байна. Хүүхдийн “Сарнай” цэцэрлэгт 325, гэр цэцэрлэгт 198 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.
Суманд 35 ортой нэгдсэн 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 10 их эмчэмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд сумын хэмжээнд 10373 өвчлөл бүртгэгдсэн ба үүнээс халдварт 8, халдварт бус 10235, осол гэмтлээс үүдэлтэй 130 тохиолдол байна.
1989 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төв нь тоосгон барилгатай. Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Булган сум нь -Хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэр үйлчилгээ, худалдаа давамгайлсан сум юм.Сумын бизнесийн орчныг сайжруулах урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг 2009-2020 оноор гаргаж төлөвлөгөөний дагуу орон нутгийн төсвийн санхүүжилтээр сумаа санхүүжүүлж улсаас ямар ч татаасгүй ажиллаж байна.2012 оны байдлаар 2336 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 285.6 га газар өмчилж, 701.1 иргэн, төрийн байгууллагад 39.7 га, аж ахуйн нэгжүүдэд 1619.5 га, тариалангийн 935,0 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 648 га газрыг иргэд аж ахуйн нэгж эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Гурванбаатрын шовгор-Байтагийн бүдүүн харгайт 1942 онд болсон Байтагийн тулгаралтанд оролцсон БНМАУ-ын 10 баатарт зориулж босгосон хөшөө юм.Маршал Чойбалсан Османтай уулзаж байсан гэрийн буйр Алагтолгой нь 1943 оны 3 дугаар сард Маршал Х.Чойбалсан Османтай уулзаж хэлэлцээр хийж байсан газар болно.Хүннүгийн үеийн булш Сүмээн цагаан Баянгол багийн нутаг дэвсгэрт байдаг. Одоогоос 4500-5000 жилийн өмнөх үеийн түүхэн дурсгал болно.Эртний сүг зураг ХойтцөөХүн чулуун хөшөө /Бүдүүн харгайт/Гурван хүүхэд уул /Алаг толгой/Увш хааны хөшөө, Сорхогтань хатны цэцэрлэг
Булган сум нь Монгол Улсын баруун хязгаарт оршдог. Хилийн 2 боомттой. Монгол Алтайн нурууны зүүн хэсэг говь, хангай хосолсон үзэсгэлэнт байгальтай ховор, нэн ховор ан амьтан, ургамалтай. Ярант боомт нь сумын төвөөс 45 км-т байдаг бөгөөд байнгын ажиллагаатай, Байтаг боомт сумаас 130 км-т улирлын чанартай ажилладаг. Бизнесийн үйл ажиллагаа, хил дамнасан аялал жуулчлал эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөл бүрдсэн сум юм.
Боловсрол: | 0.592962000 |
Эрүүл мэнд: | 0.510343333 |
Эдийн засаг: | 0.238830000 |
Бусад: | 0.626115000 |
Дэд бүтэц: | 0.361116666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +30СЖилийн дундаж салхины хурд 4-6м/сЖилийн дундаж хур тундасны нийбэр 110 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 472.9сая төгрөг бөгөөд сумын өөрийн орлого 0.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 472.9сая төгрөг байна. Нийт зардлын 42.3хувь нь цалин, 4.05хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 13.65 хувийг урсгал шилжүүлэг, 40.0 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Сумын хэмжээнд нийт 250 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 52.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 45.6хувьд нь улаанбуудай 1.7 хувьд бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 94.7 га талбайд үр тариа, 52.8 га талбайд төмс, 45.5 га талбайд хүнсний ногоо, 23.8 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 109.3 тонн үр тариа, 371.7 тонн төмс, 381 тонн хүнсний ногоо, 4.4 тонн тэжээлийн ургамал хураан авч байгалийн хадлан 25560 тонн өвс бэлтгэсэн байна.
Сум нь БНХАУ-аас 35кв-ын шугамаар эрчим хүч авч хангадаг.
Сумын төвд төвлөрсөн уурын зуухгүй. ЗДТГ, Цагдаагийн тасаг, Сум дундын 2 дугаар шүүх, Сум дундын прокурорын газар, Зэвсэгт хүчний 305-р анги, Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн сарнай цэцэрлэг, Аврах гал унтраах 38-р анги, Өрхийн эмнэлэг, Соёлын төв, ХААН банк, Хадгаламж банк, Голомт банк, Нисэх буудал, Цаг уурын Байтаг станц, Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуулийн харъяа нийт 35 уурын зуух ажиллаж байна.
Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй бөгөөд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 25 аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн чиглэлээр 48 аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүр 98, барааны дэлгүүр 7, зочид буудал 4, халуун ус 2 зэрэг 248 аж ахуйн нэгж, хувь хүмүүс үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээнд 3 сүм хийд байдгаас будда 1, лал 1, христ 1 сүм байна.Эдгээр хийдэд нийт 4 лам хуврага, санваартан ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 157 иргэн байна. Нийт ажилгүй иргэдээс эмэгтэй 103, эрэгтэй 54 байна. Эдгээрээс дээд боловсролтой 48, бүрэн дунд боловсролтой 36, тусгай дунд боловсролтой 53, бага боловсролтой 20 иргэн байна. 2012 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 42.3 хувьтай байгаа бөгөөд нийт ядуу хүний тоо 3464 байна. Хөдөлмөр эрхэлдэггүй 2700 иргэн байна
Орон нутгийн барилгын компаниудын 2012 онд Аврах гал унтраах 38-р анги, шинээр ЗДТГ-ын барилга, Минжит булган цогцолбор сургуулийн барилга, Ховд аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн барилга барьж ашиглалтанд өгсөн бөгөөд гүйцэтгэл нь 100 хувьтай байна.
Тус сум нь “Алтайн өвөр говийн үзэсгэлэнт Булган нутгийнхаа нөөцөд түшиглэн, эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, ард иргэдийн уламжлалт ёс, зан заншлыг хадгалж, хүний хөгжлийг хангасан баруун бүсийн тэргүүлэх сум болох зорилго тавьж байна.”Үүнд:Хүний хөгжлийг хангахуйц төр, нийгмийн халамж үйлчилгээ чанар хүртээмжийг сайжруулахХөдөө аж ахуй үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулж, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэхДэд бүтцийг хөгжүүлж орон нутгийн нөөцөд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхБайгаль орчинг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар Булган нутгийн унаган төрхийг хадгалан, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх