ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хуучнаар Чандмань-Уулын аймгийн Ханбаатар уулын  хошуунаас тасарч 1924 оны хавар Хөх толгойн Зэлийн булагт “Хундага” сум нэртэйгээр анх байгуулагдаж байсан. 1926-1940 он хүртэл “Зэрэг Алтан тээл” гэж нэрлэгдэж байгаад 1940 оноос “Зэрэг сум” хэмээн нэрийдэх болсон.                               Одоо Гүвээ, Бургасан, Бураа, Эхэн, Хөндлөн гэсэн 5 багийн 779 өрхөд нийт 3088 хүн амьдарч байна.


Газар зүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1050 м өргөгдсөн Алтайн уулархаг мужийн Монгол Алтайн бүсэд, Их нууруудын хотгорын говийн бүсэд хамаарагддаг, уул нурууд, говь тал хосолсон нутаг юм. Хөрс нь гөлтгөнөтэй давсархаг учраас газар тариалан эрхлэхэд төдийлөн зохимжтой биш. Харин уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхэд тохиромжтой.Ан амьтны нөөц: Аргаль, янгир, хар сүүлт, зээр, шилүүс, зэгсний гахай, ирвэс, үен, суусар, хойлог, ятуу, ахуунь, шар шувуу, ёл зэрэг ховор болон ховордсон амьтан, 90 гаруй зүйлийн шувуу, 30 гаруй зүйлийн мэрэгч амьтантай.


Нийт газар нутгийн хэмжээ 252383 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц2012 оны жилийн эцсийн тооллогоор 126341  толгой мал тоолуулснаас тэмээ 1786, адуу 5015, үхэр 5723, хонь 47980, ямаа 65837 байна. Үүнээс тэмээ 1.4 хувь, адуу 4 хувь, үхэр 4.5 хувь, хонь 38 хувь, ямаа 52.1 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Дарви Манханы чиглэлийн 100 км хатуу хучилттай замыг шинээр тавих ажил 2011 оноос эхлэн хийгдсэн бөгөөд уг замын 50 км нь тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвийн ард иргэдийн ундны усны эх үүсвэрийг гүний 2 худаг хангаж байна. 16 гар худаг иргэдийн ундны уснаас бусад хэрэгцээг хангаж байна.Албан байгууллагуудаас бүрэн дунд сургууль өөрийн эзэмшлийн гүний худагтай.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн хийцтэй орон сууц байхгүй. Харин 1965-1970-аад оны үед баригдсан 2 айлын 1 давхар сууцууд байдаг ч ашиглалтын хугацаа нь дууссан шаардлага төдийлөн хангахгүй ч айл өрхүүд одоо болтол амьдарсаар байна. Бусад нь амины болон гэр сууцанд амьдарч байна.

Боловсрол


Анхны бага сургууль 1940 оны 9 сарын 1-нд Хөндлөн гэдэг газар 6 гэртэй 9-12 насны 60 сурагчтай байгуулагджээ.1953 онд 7 жилийн сургууль болж зэргэлдээх Чандмань, Дарви, Цэцэг, Манхан сумдаас элсэлт авч, 1964 онд 8 жилийн сургууль, 1989 онд 10 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжиж  Дарви, Чандмань сумаас 9-р ангид элсэлт авч, 2006 оноос 11 жилийн сургалттай орчин үеийн бүрэн дунд сургууль болон өргөжсөн ба 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжин сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.2012-2013 оны хичээлийн жилд хичээлийн 3 байр, номын сан, 2 дотуур байр, спорт заал, гал тогоо бүхий сургалтын орчинтойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Сургуулийн спорт зааланд суманд зохион байгуулагддаг бүх төрлийн спортын арга хэмжээ явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн  22 бүлэгт  607 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 43 иргэн суралцаж байна.Бага ангийн хамран сургалт 97 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 7 багш хамрагдсан байна.1967 онд 75 хүүхдийн дотуур байр ашиглалтанд оруулсан бөгөөд одоогийн байдлаар нийт хүчин чадлыг 80 хувь ашиглаж байна. Хамгийн сүүлд 2004 онд их засвар хийгдсэн бөгөөд одоо дээврээс ус гоожиж, хүүхэд амьдрах боломжгүй болоод байна. Төрийн өмчийн цэцэрлэгт 125, гэр цэцэрлэгт 48 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх хамран сургалт 60 хувьтай байна.

Цэцэрлэг


Хөндлөн багт байршилтай.5 бүлэгт одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна.22 багш, ажиллагчидтай.1984 онд анх баригдсанаас хойш 29 жилийн хугацаанд нэг ч удаа их засварт орж байгаагүй. 2012 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 м2-ын хүчин чадалтай халаалтын тогоо тавигдаж халаалтын асуудлаа шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн барилга муудаж, дээврээс ус гоождог, шал олон жил болсны улмаас хуучин моднууд нь хатаж, зааг гаран дулаан алдалт ихтэй болсон. Мөн цахилгааны шугам муудаж, ихэнх өрөө тасалгааны гэрэл тог асдаггүй. Анги танхимын хүрэлцээ муугаас нэг ангид 2 бүлэг хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл, ая тухтай орчинд сурч хөгжих нөхцөл нь бүрдэхгүй байгаа учир цаашид өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай. 

Эмнэлэг


Хөндлөн багийн төвд байрладаг.25 ортой, 2 их эмч, 6 бага эмч, 5 сувилагч, 1 эм зүйч, нийт 28  ажиллагчидтай.Эмнэлгийн 2 давхар барилга 2002 онд ашиглалтанд орж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтанд орсноос хойш жил бүр урсгал засвар хийж байсан боловч дээврээс дусаал гоождог, халаалт муу, өвөлдөө маш хүйтэн байдаг тул хэвтэн эмчлүүлэгчдэд тав тух муутай байдаг.2012 онд ашиглалтанд орсон шинэ барилгатай, уг барилга нь тоосгон хийц бүхий орчин үеийн стандартаар баригдсан.

Соёлын төв


Соёлын төвХөндлөн багт байршилтай250 хүний суудалтай7 ажилтантай.Соёлын төв нь 2009 онд ашиглалтанд орсон.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд боловсролтой 10, бүрэн дунд боловсролтой 15 иргэн байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Дэлхийн Зөн ОУБ-ын дэд төслүүдЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлЦөлжилтийг сааруулах төсөлШвейцарийн хөгжлийн агентлагТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлНҮБ-ын “Ус хангамж ариун цэврийн байгууламж сайжруулах” төсөл“Ниппон” сангийн Вансэмбэрүү төсөл

Сумын хөшөө дурсгал


Монгол Улсын Баатар Д.Намнангийн хөшөө нь 2004 онд Зэрэг сум үүсгэн байгуулагдсан түүхт 80 жилийн ойгоор бүтээгдсэн.

Сумын онцлог


Тус сум нь Алтангадас одонтой сум юм. Маш ажилсаг, хөдөлмөрч уламжлалтай.Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар, Хятад руу баруун тийш явах гол зам болж өгдгөөрөө онцлогтой. Иймд худалдаа, үйлчилгээ цаашид хөгжих боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.662629000
Эрүүл мэнд: 0.753365000
Эдийн засаг: 0.377397142
Бусад: 0.560030000
Дэд бүтэц: 0.576000000
Байгаль орчин: 1.000000000


Улаанбаатар хотоос 1284 км, аймгийн төвөөс 141 км  зайд байрладаг. Мөст, Цэцэг, Манхан, Дарви, Чандмань сумдтай хиллэдэг. Өмнө талаараа Баатар хайрхан, хойд талаараа Бумбат хайрхан уулаар хүрээлэгдсэн бөгөөд Баатар хайрханы ноён оргил болох Цаст хайрхан нь далайн түвшнээс дээш 4010 м өндөрт өргөгдсөн.


Эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд дундаж температур -25.3, хамгийн хүйтэн өдөр –36.7 хэм хүйтэрч, зундаа дундаж температур 22.7 хэм, хамгийн дулаан өдөр 36.6 хэм хүрч халдаг. Салхины дундаж хурд 14 м/сек, хамгийн их хүчтэй салхитай шуургатай үед секунтэнд 55 м/сек хүрдэг онцлогтой.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23°С7 дугаар сарын дундаж температур +25- +30 °Сжилийн дундаж салхины хурд 2.3 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1.453.6   сая  төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1128.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 141.8 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 183.3 сая төгрөгийн эх үүсвэрээс бүрдэж байна.Орон нутгийн төсвийн зардал нь 280.3 сая төгрөг байна. Нийт зардлын 62.6  хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29.4 хувийг урсгал шилжүүлэг, 1.2 хувийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 48 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсын төвлөрсөн төсөвт аж ахуйн нэгжээс  2.9 сая төгрөг, автомашин бүхий иргэдээс 1.5 төгрөгийг агаарын бохирдлын төлбөрт төлснөөс гадна орон нутгийн орлогод 102.0 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Тус сумын эдийн засагт аж ахуй зонхилох үүргийг гүйцэтгэдэг.

Газар тариалан


Тус сумын ард иргэд газар тариалан эрхэлж хөх тариа тариалж, 1 га талбайгаас 12-17центр хүртэл төмс хураан авч байсан түүхтэй. Одоогоор 55 га газар атаршсан байна. 2012 онд  6 га-д төмс, 2 га-д хүнсний ногоо, 9 га-д хөх тариа, 7 га-д ногоон тэжээл, 2 га-д чацаргана, бүгд 26 га талбайд тариалалт хийсэн байна.Ургац хураалтаар 10.8 тн үр тариа, 60 тн төмс, 20 тн хүнсний ногоо, 21 тн ногоон тэжээл, 2406 тн хадлан, 300 тн гар тэжээл, 730 тн хужир шүү бэлтгэж авлаа.

Цахилгаан хангамж


Тус сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 2007 онд холбогдсон. 2011 онд 0.4-ийн шугамын шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн төдийгүй цаашид шинээр газар авсан айл өрхүүд болон багийн төвүүдийг цахилгааны эх үүсвэртэй болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй.  Сум дундын эмнэлэг, Засаг даргын Тамгын газар, Бүрэн дунд сургуулийн хичээлийн  байр, дотуур байр, Цэцэрлэг, Соёлын төв нийт  11 нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангадаг.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 35.8 хувь нь 0-16 насны хүүхэд, 56.4 хувь нь 17-35 насны залуучууд болон 36-55 насны 7.8 хувь, 55-аас дээш насны ахмадууд 7,8 хувь нь байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХөндлөн багт байршилтай.Одоогоор 607 хүүхэд суралцаж байна.42 багш, 24 ажилчин, 15 гэрээт ажилчинтай.

Эрүүл мэнд


Сум дундын  эмнэлэгт 2 их эмч, 1 эмийн санч, 12 эмнэлгийн тусгай мэргэжлийн болон 13 ажилчин ажиллаж байна. 2012 онд нийт 66 хүүхэд мэндэлж , 0-1 насны хүүхдийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус 187 өвчлөл, халдварт гепатит “А” –ийн 5 тохиолдол, бруцеллёз-ийн 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Жилд дунджаар 60-70 хүүхэд төрдөг. Ойрын жилүүдэд 0-1 насны хүүхдийн эндэгдэл гараагүй. Тус эмнэлэг нь сум дундын эмнэлэг эрхтэй боловч хөрөнгө батлагдаагүй учраас үйл ажиллагаагаа стандартын түвшинд явуулж чадахгүй байна.

Соёл спорт


2009 онд ашиглалтанд орсон, 250 хүний суудалтай. Соёлын төвийн барилга нь одоогоор хэвийн хэмжээнд ашиглагдаж байна.Номын сангийн фондыг ном зүйн ангилалд оруулж бүх техник ажиллагаа хийсэн. Жилдээ 600 уншигч 1500 иргэдэд 5000 ном олгон уншуулдаг. 9275 ширхэг номын фондтой үйл ажиллагаа явуулж байна. Орон нутаг судлах музейн 25 үзмэртэй. Музейн тооллого явуулж үзмэрүүдийг кодолж бүртгэсэн байна.Бүрэн дунд сургуулийн спорт зааланд сумын хэмжээнд зохион байгуулагддаг спортын бүхий л арга хэмжээ явагддаг.Тус суманд 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр Ахуйн үйлчилгээний төв баригдах гэж байгаа бөгөөд 25 дэлгүүр, 4 цайны газар, 1 нийтийн халуун ус үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч салбараар


Засаг даргын Тамгын газар, ИТХ,  Соёлын төв, Сургууль, Сум дундын эмнэлэг, Цэцэрлэг, Цаг уурын станц, Хадгаламж банк, ХААН банк, Цагдаагийн хэсэг гэх мэт төрийн болон үйлчилгээний  байгууллагад нийт 184  хүн ажиллаж байна.Хөдөө аж ахуйн салбарт 630  иргэн хөдөлмөр эрхэлдэг ба сумын хэмжээгээр нийт 539 малчин өрх байна.Тус суманд дангаараа газар тариалан эрхэлдэг өрх байхгүй бөгөөд мал аж ахуйтай хослуулан өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Төрийн албанд 158 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Зэрэг сумын төв захиргаа хөдөө аж ахуй үйлчилгээ давамгайлсан суурин юм.Нийт 214 иргэн 29.73 га газрыг өмчилж Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 578 иргэн 115.6 га газар, газар тариалангийн зориулалтаар 37.5 га газрыг 19 иргэн, 36 аж ахуйн нэгж байгууллагад 93.97 га газрыг тус тус эзэмшиж байна. Тус сумын кадастрын зураглал 2004 онд хийгдсэн.

Засаг даргын тамгын газар


Хөндлөн багийн төвд байрладаг.14 орон тоотой бөгөөд ИТХ- ын 3, 5 багийн Засаг дарга нар болон бусад хэлтэс салбарын мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан гээд нийт 30 гаруй ажилтантай.1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй зориулалтын барилгатай. 2007 онд их засвар хийгдсэн ч уг барилга нь он удаан жил ашиглаж байгаа учраас цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сумын ард иргэд хүнсний бүтээгдэхүүн болох арвайн гурил, уламжлалт аргаар хатаасан борц, тос даасан шаргал ааруул, уран гартан бүсгүйчүүдийн урлаж шагласан ээтгэр гутал, өөрсдийн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан барьсан шавар гэр зэрэг сор бүтээгдэхүүнээрээ алдартай.

Сумын хөгжлийн зорилт


Алтан тээл нутгийнхаа үнэт баялаг, хүн ардын хөдөлмөрч зан үйл, өв уламжлалд тулгуурлан хүний хөгжлийг хангасан, бизнесийн орчныг бүрдүүлсэн, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, дэд бүтэц түлхүү хөгжсөн аймгийнхаа зүүн бүсийн төв сум болох зорилго тавьж байна.•     Хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, хүн амын боловсрол соёл, эрүүл мэнд, амьдралын түвшинг дээшлүүлж, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах.•    Үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэн, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангаж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх.•    Иргэдэд үйлчлэх төр захиргааны байгууллага, албан хаагчдын ажлын хариуцлага, чадавхийг дээшлүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн, эрх зүйн шинэчлэлтийг гүнзгийрүүлж, төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах.